Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гадаад харилцааны сайд Л.Болд Серби улсад айлчлах үеэрээ Белград хотноо энэ оны 11 дүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан "Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Цаашид хоёр талын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд тус тусын нутаг дэвсгэрт 6 хүртэл сарын хугацаанд 90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчино.