Нийслэлийн Засаг дарга “Мөнгөн төлбөрийн орлогын зарцуулалтын тухай” А/1071 тоот захирамж гаргалаа. Захирамжаар цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаасан иргэдийн тоо, Нийслэлийн төрийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээг дүүрэг тус бүрээр тооцож гаргахыг нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарт үүрэг болголоо. Мөн нийслэлийн төрийн санд төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 50 хувийг Улсын төсөвт, 40 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Төрийн санд шилжүүлж, 10 хувийг мөнгөн төлбөрийн орлогын санд үлдээн зарцуулах хувиарлалт хийжээ. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаасан иргэд дараахь орлогыг төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.