УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт өнөөдөр /2013.12.09/ Төрийн ордонд гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар оролцлоо.
Хөтөлбөр 9 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий дэд төвүүд бий болох, иргэдэд хүрэх эдийн засгийн болон төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна гэж үзэж байгаа аж. Энэхүү хэлэлцээрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Азийн Хөгжлийн Банкны 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болох Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталгажуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.