logo
Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай хэлэлцэнэ

Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай хэлэлцэнэ

2013/12/10
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2013 оны 12-р сарын 11-ний өдрийн 10 цагт Нийслэлийн ЗДТГ-т болно. Хуралдаанаар Монголын Хүүхдийн ордны дүрэм батлах тухай, Барилгуудын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хөрөнгийг шилжүүлж авах тухай, 1-р амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэн авах тухай, БЗД-ийн 64-р цэцэрлэгийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сангийн журам батлах тухай, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2012 оны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн эрсдэлийн аудитын тайлан, Иргэдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр томилох тухай, “Эртний сайхан чуулга”-ын үйл ажиллагааг дэмжих тухай, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш