logo
Jay Z Грэммигийн 9 төрөлд нэр дэвшжээ

Jay Z Грэммигийн 9 төрөлд нэр дэвшжээ

2013/12/11
Рэппэр, продюсер, бизнесмэн Jay Z энэ жилийн Грэммигийн үеэр цахиур хагалж магадгүй байна. Учир нь тэрээр шилдэг рэп дуу, шилдэг рэп цомог зэрэг 9 төрөлд нэр дэвшжээ. Харин поп дуучин Жастин Тимберлэйк 7 төрөлд нэр дэвшээд байгаа бол шилдэг шинэ уран бүтээлч төрөлд Mercury-ийн шагналтан Жэймс Блэйкийн нэрийг дэвшүүлсэн байна. Түүний өрсөлдөгчдөөр Эд Шииран, рэппэр Кендрик Ламар, Райн Льюс нар тодорчээ. Энэ жил Грэммигийн шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн дуунуудын дийлэнх нь Пинк, Бруно Марс, Кети Пэрри зэрэг дуучдын поп дуунууд байгаа юм байна. Грэммигийн шагнал гардуулах ёслол ирэх 1-р сарын 26нд Лос Анжелест болох ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш