Дэлхийн хаана хамгийн хүйтэн байдгийг та бараг гадарлах биз ээ. Өмнөд туйлын төв хэсэгт агаарын температур -93.2 хэмд хүрснийг 2010 оны 8-р сарын 10-нд тогтоожээ. Гэхдээ энэ нь урьдчилсан үзүүлэлт гэдгийг судлаачид хэлж байна. Сансарын хиймэл дагуулын төхөөрөмжүүдийн илгээсэн мэдээллийг судлаачид шинжилж байгаа бөгөөд агаарын хэм -94 хэмд хүрсэн байж ч болзошгүй гэнэ.
Одоогоос 30 жилийн өмнө буюу 1983 оны 7-р сарын 21нд өмнөд туйл дахь Оросын Восток бааз дээр температур цельсийн -89.2 хэмд хүрснийг хэмжиж байжээ. Харин саран дээрх температур цельсийн -238 хэмд хүрдэг байна. Сонирхуулахад 2005 онд Ираны зүүн өмнөд хэсэгт орших Дашти Лут цөлд агаарын хэм цельсийн +70.7 градуст хүрснийг хиймэл дагуулын төхөөрөмж тогтоож байсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/