Зүүн Хойд азийн Шар шороон шуурга, цөлжилт, хуурайшилтай тэмцэх сүлжээ нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 10 дугаар хурлын үеэр Монгол Улсын БОАЖ-ын сайд, БНСУ-ын Ойн яамны сайд, БНХАУ-ын Ойн яамны дэд сайд нар Харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурснаар байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ сүлжээний гол зорилго нь тухайн бүс нутагт цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхэд гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулан шинэ шатанд гаргаж бодит арга хэмжээнүүдийн хамтын хүчээр авч хэрэгжүүлэхэд чиглэгдэж байдаг.
Сүлжээний үйл ажиллагааны талаар санал солилцох, үйл ажиллагааг нь төлөвлөх зорилгоор жил бүр гишүүн орнууд ээлжлэн зохион байгуулдаг ба энэ онд манай улсад зохион байгуулагдахаар болжээ. Зүүн Хойд азид цөлжилт, шар шороон шуурга, хуурайшилтай тэмцэх сүлжээний удирдах Зөвлөлийн хурал энэ сарын 16-ны 14.00 цагт Хаан паласт болно. Харин маргааш нь 09:00 цагаас “Заган ойн тогтвортой менежментийн сайн туршлагууд” сэдвийн хүрээнд зөвлөлдөх аж. Хуралд тус сүлжээний гишүүн орнууд болох БНСУ, БНХАУ болон Монгол улсын Байгаль орчны яамдын холбогдох мэргэжилтнүүд, Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Ази номхон далайн орнуудын бүс нутгийн зохицуулах зөвлөлийн Зохицуулагч Янг Ёолин болон Израил, Иран, Туркмен, Узбекстан, ОХУ, Киргиз, Тажикстан, Какахстан зэрэг нийт 11 орны 23 төлөөлөгч оролцно.

Зүүн Хойд Ази, төв Азийн цөлжилтөд ихээр нэрвэгдсэн орнуудын хувьд говь цөлийн унаган ургамал болох загийн ургалтыг дэмжих, тарималжуулах талаар бодит ажлууд хийгдэж тодорхой туршлага хуримтлуулжээ.