logo
Өдрийн зурхай /2013-12-14/

Өдрийн зурхай /2013-12-14/

2013/12/14

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 11.   Найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Бархасвад гараг.  Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага Төрөхүй.  Наран 08.44-д мандаж, 17.06-д жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Төвөгтэй өдөр. Ноцтой нухацтай байдал өнөөдрийн уур амьсгалд нэвтэрнэ. Матрууд хэн нэгнийг үзэн ядаж аливаа зүйлийг хийж чадахгүй юм шиг мэдэрдэггүй гэхдээ өнөөдөр та тодорхой бус тогтворгүй сэтгэлийн дарамтыг мэдэрнэ. Хэдий тийм боловч хайр дурлал тань энэ үед тайван тогтуун байна. Гэхдээ хэт шүүмжлэл гаргахаасаа болгоомжил. Тиймээс машинаа болгоомжтой жолоодож гай барцадаас холхон шиг яв. Сайхан нөхөрлөлтэй байснаар та тайвширч эрч хүчээ сэргээж чадна.


Хумхын орд (1/20-2/18): Эрсдэлтэй өдөр. Хумхынхан бүтэлгүйтэлтэй учирна. Хэрэв боломжтой бол таньтай адилхан нөхцөлд бусад хүмүүсийн хийсэн сонголтуудыг харьцуулж, жишиж үз. Өнөө орой ямар нэгэн зүйлийн талаар бусадтай хэлэлцэх бол нээлттэй, сониуч зангаар хандаарай, тэгвэл та гарцаагүй шинэ зүйлс сурч мэдэж авах болно.

 

 

Загасны орд (2/19-3/20) Таатай өдөр. Дараагийн хэдэн өдрийн турш мөнгө хайр дурлал дэмжлэг туслалцааны асуудлууд өндөр нөлөө бүхий оддын ивээл дор байна. Хэрэв таны санааг зовоож байгаа зүйл байгаа бол өөрийнхөө итгэдэг хүндээ түүнийгээ уудлан ярь. Амьдрал тийм ч ээдрээтэй биш, асуудлаа хуваалцсанаар асуудлын хагас нь шийдэгдэж ч болох юм. Загасныхан хийсэн бүтээснийхээ үр өгөөжийг хүртэх ба энергийн их долгио танд амьдралаас авч болох том, жижиг олон таашаалаас хүртэх эрч хүч, урам зоригийг өгөх болно. Спортын арга хэмжээ эсвэл гадуур явах ажлаас, ялангуяа цаг агаар сайхан байвал та татгалзахгүй л болов уу.

Хонины орд (3/21-4/19): Сэтгэл хангалуун өдөр. Эртлэн захаар хэсэх нь энэ өдрийн гайхалтай эхлэл болно. Бэлэн байгаа ургамал мөн хөргөгчинд байгаа шинэ ногоонууд, өвснүүд мөн үр тарианууд нь эрүүл мэндэд тустай өдрийн дэглэмтэй байхад урам өгнө. Амралтын өдрүүдэд олон нийтийн уулзалт болон амралтын үйл ажиллагаанд явна. Мөн түүнчлэн бусад хүмүүстэй холбогдож холилдох нь тааламжтай байна.Зарим хонины ордныхонд онцгой төсөл мөн шинэ үүрэгт ажил авах цаг болсон байна. Хэрэгцээтэй харилцаа тогтоох нь чиний чармайлтанд хөгжил дэвшил авчирна. Хайртай хүн чинь чиний хайрыг хүлээж мөн анхаарлыг чинь татаж байна.

Үхрийн орд (4/20-5/20): Амралтгүй өдөр. Үдээс өмнө оюун санаа тогтвортой байна. Ажиллах чадвар нэмэгдсэнээр нэр хүнд бэхжих болно. Түншүүдийнхээ сайн талууд дутагдалуудыг үнэлэх боломж олдож хүрсэн үр дүндээ шүүмжлэлтэй хандаж ирээдүйн амжилттай төлөвлөгөө боловсруулна. Оройдоо гэр ахуйн жижиг асуудлуудтай тулгарна. Эсвэл санхүүгийн асуудалтай тулгарна. Та хөрөнгийнхөө нэг хэсгийг алдах буюу урьдчилсан тооцоолж байсан мөнгөө авч чадахгүйд хүрнэ.

Ихрийн орд (5/21-6/21): Ноцтой өдөр. Буд гариг хонины ордон дээр дөрвөлжлөн дэлхий ван матрын ордон дээр тусахад таны санаа бодол хэвийн байна. Улс төр, филисофи, боловсрол, эрх мэдлийн сэдвээр хэлэлцүүлэг болох байх. Таны ажлын газрын эргэн тойронд цуурхал тарна. Та эрч хүчээ хадгалах хэрэгтэй, ажил дээр аз туршсан үйл ажиллагаа болно. Энэ өдөр онцгой өдөр. Хүчээ сэлбэн амралт хойшлогдоно. Ихрийн ордны сурагч нар шинэ мэдээлэл авах бөгөөд албан тушаалын онцгой эрх авна. Бүх ертөнцийн алдартай төсөл таных.

Мэлхийн орд (6/22-7/22): Амрах эргэцүүлэн бодох өдөр. Биедээ ачаалал өгөх спортоор хичээллэх урт хугацаагаар салхинд гарахад таатай. Хайртай хүнийхээ дэргэд үг хэлээ цэгнэж сэтгэл хөдлөлөө хянахыг зөвлөе. Эс бөгөөс ширүүхэн маргаан гарахыг үгүйсгэхгүй. Бусдын гуйлтад татгалзсан хариулт өгөхгүйг хичээ. Өглөө босоод бага зэрэг бясалгал хий. Энэ нь таны оюун ухааныг тайвшруулж амьдралын эрч хүч өгөх болно. Ажлаа дуусгах хугацаа дөхөж та маш их дарамтанд орох бөгөөд танд тэр бүр зүйлийг хийж амжуулах боломжгүй мэт санагдана.


Арслангийн орд (7/23-8/22): Урьдчилан тааварлахын аргагүй өдөр. Өнөөдөр таныг залхуу хойрго байдал эзэмдэж, таны эрч хүч маш их буурах болно. Хэрвээ та маш их ядарч, бие тань сул байгаа бол орондоо хэвтэхийн оронд гадуур гарч найз нөхөдтэйгөө уулзаж сэтгэлээ сэргээ. Мөн өөрт таалагддаг зүйлээ хийхийг хичээ. Та үргэлж хүмүүст туслахыг хүсдэг бөгөөд сайн дурын буяны ажил танд маш сайн тохирдог. Мөн бусдад зааж зөвлөх дуртай тул сурган хүмүүжүүлэгчийн ажил ч мөн танд зохидог. Тиймээс та энэ чадвараа ашиглаж бусдад тусал. Энэ нь таны урам зоригийг сэргээх болно. Хүмүүст туслахдаа аль болох халуун дулаан уур амьсгал үүсгэхийг хичээ.

Охины орд (8/23-9/22): Таагүй өдөр. Хууран мэхлэлт үл ойлголцол хов жив таныг урагшлахад саад болно. Бусадтай зөрчилдөж болзошгүй. Энэ бүхэн таныг амьдралдаа баримталдаг зарчим эсвэл сэтгэлгээний эрх чөлөөнөөсөө ухрахад хүргэж мэднэ. Тайван байдлаа хадгалахыг хичээ. Хүмүүс таньтай нэг л таатай бус харьцаад байгаа юм шиг санагдах бөгөөд тэдэнтэй харьцах харьцаандаа өөрчлөлт оруулж зөн билэгтээ найдахыг хичээ. Өнөөдөр гэрээ засч янзлахад их тохиромжтой үе.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Сайхан өдөр. Өнөөдөр тохиолдох үйл явдлууд таныг жаргалтай болгох байх. Жинлүүрүүд гадаадад хөгжилтэй зугаалга хийх юм бол гайхамшигтай сэтгэгдэл үлдэнэ. Хэрэв удаан хугацааны амралтын мөнгөний юм уу цагийн боломжгүй бол оронд нь долоо хоног ганцаар байж амар. Зар сурталчилгааны аль ч хэлбэр жинлүүрийнхэнд төрөл бүрийн бараа, үйлчилгээгээр ашиг олоход тус болно. Худалдан авах, борлуулах үйл ажиллагаа өнөөдөр цэцэглэх төлөвтэй. Сайхан сэтгэлтэй нэгэн таны авьяасыг харуулахын тулд ажиллаж байж магад. 

Хилэнцийн орд (10/23-11/21): Мэдрэмтгий өдөр. Cap үхрийн орд руу шилжиж байгаа учраас дотносол, мөрөөдөл таныг атгаж байна. Таны хүсэл тэмүүлэл өндөр байх учраас материаллаг ертөнцөд байх нь танд хялбар байх болно. Та дотоод хүнийхээ хандлагын үнэ цэнийг алдахыг хүсэхгүй байгаа. Чимээгүй орчинд бясалгал хийгээрэй. Хүчний тэмцэл үргэлжилсээр байгаа учраас хянуур байдлаа бүү алдаарай.


Нумын орд (11/22-12/21): Анхааралтай байх өдөр. Cap таныг бусадтай нэгдэхийг зөвлөж байна. Шинэ ажлын нөхцөл байдал харилцаа холбооны талаар бодолгүй одоо байгаа амьдралдаа анхаарлаа хандуул. Гэртээ засвар хийн хуучин зүйлсээ эмхлэх нь шинийг хүлээж авах бэлтгэл болно. Таны сайн найзуудын нэг нь хайртай хүнээсээ салсанаасаа болж зовж шаналж байж мэднэ. Найздаа цаг заваа зориулан дэмжлэг өгөх нь түүнийг сэтгэлзүйн хувьд түргэн эдгэрэхэд туслах бөгөөд мөн та хоёрын харилцаа холбоог бэхжүүлэх болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш