Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “МИАТ” ХК-ийн санхүү, эдийн засгийн үр ашийг дээшлүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний боловсон хүчнийг дагалдуулан бэлтгэх зорилгоор тус компанийн гүйцэтгэх удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий, ашиг сонирхлын зөрчилгүй гадаадын агаарын тээвэрлэгч компанийн мэргэшсэн багаар гүйцэтгүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга болон тус компанийн ТУЗ-д үүрэг болголоо.