Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 11 дүгээр сарын 18-27-нд Мьяанмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Бүгд Найрамдах Сингапур улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт ажилласан. Айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.