Сансарт хүнээ илгээхээр зорьж байгаа Иран улсын сансар судлалын агентлаг энэ жил сансар луу 2 удаа сармагчин илгээсэн байна. Ерөнхийлөгч Хассан Руханигийн хэлснээр шингэн түлшээр ажилладаг пуужин ашигласан сүүлийн ажиллагаа амжилттай болсон бөгөөд Фаргам нэртэй сармагчин сансраас эх дэлхийдээ эсэн мэнд эргэн иржээ. Гэхдээ эхний удаа сансар луу сармагчин илгээж, улмаар сансрын төхөөрөмж газардсаны дараа олон нийтэд харуулсан сармагчин анхныхаасаа өөр байсан нь багагүй эргэлзээ төрүүлээд байсан юм. Үүнээс гадна Ираны сансрын хөтөлбөр барууны улсуудын санааг зовоож байна. Учир нь Тегеран энэ хөтөлбөрийнхөө хүрээнд баллистик пуужингийн технологийг туршиж байж болзошгүй гэж зарим шинжээчид үзэж байгаа ажээ. Мөн тус улсын удирдлагууд цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэж мэдэгддэг ч үүнд үл итгэсэн барууны улсууд Тегераны эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/