logo
“Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ

“Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ

2013/12/17

Сүүлийн үед  монголд  телевизийн олон сувагтай болж тэр  хэрээр  ток шоу ,   цэнгээнт  нэвтрүүлгүүд нэмэгдсэн билээ. Ж.Солонго захиралтай Монгол кино нэгтгэлийн уран бүтээлчид мөн МУГЖ Н.Батцэцэг захиралтай “Монголжин” студийн уран бүтээлчид хамтран нэгэн шоу нэвтрүүлгийг эхлээд байгаа юм.

Уг шоу нэвтрүүлэг  ”Гайхамшигт дэлгэц” хэмээх содон нэртэй бөгөөд ирэх сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.  Энэхүү нэвтрүүлгээрээ Монголын кино урлагийн баялаг түүхээс багцлан хүргэх гэнэ.

Одоогоор зураг авалт эд өрнөж байгаа бөгөөд нэг удаагийн зураг авалтанд дунджаар 150-200 хүн оролцож байгаа сурагтай. Үүнээс харахад олон арван уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр боссон нэгэн сайхан бүтээл удахгүй дэлгэцнээ мэндлэх бололтой.

Мөн “Гайхамшигт дэлгэц” нэвтрүүлэг нь хоёр жилийн турш сар бүр нэг дугаар гарч байх ажээ. Сонирхуулахад хүн төрөлхтөн анх “кино” хэмээх гайхамшигтай зүйлтэй танилцаж түүнийгээ  гайхамшигт дэлгэц хэмээн нэрлэдэг байсан гэдэг.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш