Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 15. Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Наран 08.45-д мандаж, 17.05-д жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Хувийн амьдралынхаа асуудлыг шийдэх оюун ухаан хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Үдэш амрах эсвэл дуртай зүйлээ хийх боломжийг өөртөө олго. Согтууруулах ундааны зүйл махан хоол хэрэглэхээс татгалз. Сар одоо таны орд руу хөдөлж биеийн хүчний нөөцийг тань дээд хэмжээнд тултал нь өсгөнө. Гэхдээ та бага зэрэг сэтгэл зоволтыг мэдрэх болно. Ойворгон зангаасаа болгоомжил. Хэдийгээр өнөөдөр олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч хэрвээ сайтар бодсон төлөвлөгөөгөө дагаагүй хуумгай үйл хөдлөл аюулын үндэс болж мэднэ.
Хумхын орд (1/20-2/18): Азтай өдөр. Өнөө орой од эрхэс сайхан байрлалд шилжинэ. Сугар гаргийн шилжилтийн үед ганц бие хумхууд хэн нэгэнтэй хайрын холбоо тогтоох эсвэл заяаны ханьтайгаа учрах магадлал тун өндөр байна. Хосууд харин нэгэндээ гэнэтийн бэлэг баривал хэн хэндээ таатай сайхан мэдрэмжийг өгөх болно.
Загасны орд (2/19-3/20) Үр өгөөжтэй өдөр. Ухаалгаар бодох нь өнөөдөр таны мөнгө болон цагийг хэмнэнэ. Загаснууд ямарваа зүйлийг удаан тайван хий, гэхдээ бодол санаагаа ажил болговол хүч чадлаар дүүрэн байна. Зарим загас зохион бүтээх, урлагийн салбараас магтаал сайшаал хүлээж олонд танигдах ба эд баялаг ирнэ. Бизнес, сэтгэл хангалуун байдал нь сайн цалин авчирна. Та морин уралдаанд бооцоо тавих, аз сорьсон тоглоом тогловол хожино. Тэмүүлэл таны амьдралыг гэрэлтүүлнэ хайр дурлал романтик харилцаанд оновчтой байна.
Хонины орд (3/21-4/19): Бодож бясалгах, биеийн хүчний ажил хийх, гар урлал судлах зэрэгт таатай өдөр. Ганцаар байх, бодол санаагаа төвлөрүүлэх, өөртөө дүгнэлт хийхэд тохиромжтой. Сэтгэл санаа дээшлэх хандлагатай байна. Гэхдээ өнөөдөр харилцаагаа хязгаарлах, энхийг сахиулагчийн дүрд хувирахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Тиймээс өнөөдөр зөвхөн гэр орны хойшлуулж болшгүй ажилд л анхаарлаа хандуулаарай. Зүүд зөнтэй байна.
Үхрийн орд (4/20-5/20): Хүнд өдөр. Энэ өдөр таны амьдралын эрч хүч бага зэрэг дээшлэх хандлагатай байна. Гэхдээ гэнэтийн таагүй мэдээ эсвэл дотны хүний тань алсыг хараагүй болчимгүй үйлдэл харилцаанд сэв суулгах үндэс болохыг үгүйсгэхгүй. Зүүд нэг хоногийн дараа биелнэ. Дээвэр өндөрлөг газар зүүдэлбэл мөнгөө алдахын ёр. Хааяа хааяа чиний бүтээлч болон зөн совингийн урсгал чинь хаагдана. Яг энэ үед сэтгэлийн хөдөлгөөн дургүйцлээ бүү гарга.
Ихрийн орд (5/21-6/21): Найдвар төрүүлсэн өдөр. Хэдийгээр өдрийн турш өмнөх ажлаа цагт нь дуусгах, шинэ адал явдал, баримт хайхыг яаран хүсч магадгүй. Нарийн зүйлээ шийднэ. Шинэ төлөвлөгөөгөө эрчимтэй эхлүүлэх гэхдээ нарийн төвөгтэй зүйлийг албадан хийх хэрэггүй. Нар үхрийн ордруу шилжихэд бүх бизнесийн хэлэлцээ, аз туршсан ажилд хамтран нөөц бололцоогоо ашиглавал зөв. Уншилгүйгээр гэрээ хэлэлцээр бүү хий. Хуурмаг зантай, боломжийг ашигладаггүй, бахь байдгаараа байх нь таны үнэ цэнийг үгүй хийнэ. Гэхдээ та энийг хүсэхгүй. Хэрвээ та бизнесийн түншлэл байгуулвал хуулийн дагуу хий.
Мэлхийн орд (6/22-7/22): Цоглог өдөр. Та ямар ч зүйлийг богинохон хугацаанд хурдан гүйцэтгэх чадвартай байгаа бөгөөд хийж байгаа зүйлдээ итгэлтэй бай. Завгүй ажлын хуваарь, хайр дурлал, багачууддаа зориулж өрөө гарга. Хосуудад хуримын хонх дуугарч мэднэ. Хэрвээ та ганц бие бол хайр тань булан тойроод л байж мэдэх юм.
Арслангийн орд (7/23-8/22): Тэнцвэрт байдлаа хадгалж үлдэхийн тулд чухал зүйлсдээ анхаарлаа хандуулахыг хичээх өдөр. Бүхий л нөхцөлд хамтрагчаа хэрхэн үнэлж хайрладаг болохоо тэдэнд харуул. Жүжиг, уран сайхны салбарт мэргэжилтэй эсэхээс үл хамааран бүх арслангуудыг уран сэтгэмж дуудах болно. Дуртай зүйлээ хийхэд зориулсан хэдэн цаг чинь таныг жаргалтай болгож, тайвшралыг өгнө. Энэ үед учир битүүлэг байдал, далд явууллага арслангуудын сонирхлыг онцгой ихээр татах болно.
Охины орд (8/23-9/22): Хувирамтгай өдөр. Өнөөдөр замбараагүй өдөр ноёлох бөгөөд танд үр дагавар амжилт хослоно. Учраа олохгүй байгаа хэн нэгэнд өөрийн бодлыг санал болго. Та тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Таны чадвар буулт хийхэд хүрч хязгаарлагдана. Удирдах ур чадвар тань өндөр байлаа ч ая эвийг нь олж хүчээ гаргаж байж та амжилтанд хүрнэ. Явган аялалын клубд элсч тэдэнтэй сайн харилцаа тогтоон зөвхөн уулаар явган аялах биш тухайн нутгийн түүх соёлоос суралцах нь чухал.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Замбараагүй өдөр. Өөрийн аз жаргал ирээдүйн урт хугацааны зорилгын талаар эргэцүүлэн бодох нь уран зөгнөл бодоход хүргэнэ. Гэхдээ бүх мөрөөдлөө бүү үгүйсгэ. Мөрөөдлөө өөрийн тэмдэглэл дээрээ буулгаад, өдөр тутмын амьдралдаа хэрхэн үүнийгээ хэрэгжүүлж болох талаар бод. Бүтээлч байж өөрийгөө юу илэрхийлж байгаа талаар тунгаан бод. Утсаар ярь, хувиараа хүмүүстэй мэйл-ээр харилцах нь таны ажил хэргийг саатуулна. Мөн таны дарга таныг харж байгаа ч байж магад. Сануулга авах нь тийм ч таатай биш. Ажилдаа яв.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тайван бус өдөр. Зогсонги, уйтгартай мэдрэмжүүдийг нураах нь танд сэтгэл хөдлөлийг авчирна. Хэрэв та найзуудтайгаа хамт байвал бүр ч гайхалтай адал явдалтай учрах болно. Зохиолчдын фестивал таны үргэлж бичихийг хүсч байсан туужаа туурвих онгод өгнө. Нийтлэгчтэй санаагаа хуваалц.
Нумын орд (11/22-12/21): Хүчтэй өдөр. Бодол санаагаа ажил нэр хүнд өөрийн статустаа хандуул. Та нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон өөрийн дуу хоолойгоо сонсох хэрэгтэй. Бусад хүмүүс таны хийж буй зүйлийг үнэлэн магтах нь таны хувьд маш чухал байна. Гэвч энэ нь таныг бусдад таалагдахын тулд замаасаа хазай гэсэн үг биш. Энэ хоёрын дундах тэнцвэрийг олохыг хичээ. Зүй бус сонирхол нууц нь энгийн нөхцөл байдлыг маш төвөгтэй болгож болно. Иймээс аль болохоор хов живнээс холуур бай.