Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Киир дэд ерөнхийлөгч асан Риек Мачарыг дэмждэг цэргүүдийн төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоосон гэж мэдэгдлээ. Тэрээр хэвлэлийн хурал дээр хэлсэн үгэндээ засгийн газар нийслэл Жуба хотыг бүрэн хяналтандаа авсан гэдгийг онцлоод шөнийн цагаар хөл хорио тогтоосноо зарлажээ. Үүнээс өмнө Жубад дэлбэрэлт, буудалцаан болох үеэр хэд хэдэн хүн шархадсан байна.
Үүний улмаас нисэх буудал үүдээ барьж, төрийн мэдлийн SSTV телевизийн эфир хэдэн цагийн турш зогсчээ. Ерөнхийлөгч Киир засгийн газраа огцруулснаас хойш хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарласан тус улсад зөрчилдөөнтэй байдал ноёлсон юм. Албан тушаалаасаа түлхэгдсэн дэд ерөнхийлөгч Мачар 2015 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Киирийн эрх баригч нам дахь нэгэн жигүүрийг тэргүүлдэг ажээ. Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнөөс үүдэн Ерөнхийлөгч Киир түүнийг албан тушаалаас нь огцруулсан гэсэн мэдээлэл байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/