Сонгинохайрхан дүүрэг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулсан хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээс нэг тэрбум төгрөгийг 23 төсөлд олгохоор болсон байна. Төслийн дийлэнх нь сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн чиглэлийн төслүүд ажээ. Тус дүүрэгт мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр бизнес хийдэг иргэд олон. Нутаг дэвсгэр том тул фермерийн аж ахуй эрхлэгч ихтэй аж. Тиймдээ ч хөнгөлттэй зээлийн хамгийн том зээлдэгч нь н.Нацагдорж 83 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх төсөл ирүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга О.Баасансүрэн “Богино хугацаанд олон төсөл ирүүлсэн нь иргэдийн зээл авах хүсэл их байгааг илтгэж байна. Эх үүсвэр ирснээс хойш сарын дотор гэхэд нэг тэрбум төгрөгийн зээл олгох болж байна” гэсэн юм. Энэ он дуусахад үлдсэн хоёр тэрбум төгрөгийн зээлийг олгож дуусах аж.
Ц.Баяр www.shuum.mn
Ц.Баяр www.shuum.mn