ЖДҮГ-ийн Сургалт мэдээллийн хөгжлийн хэлтсийн дарга А.Энхбаатартай зээлийн явцын талаар ярилцлаа
-Одоогийн байдлаар хөнгөлттэй зээлийн явц ямар байна вэ?
-Энэ онд жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. 2009, 2010 онд ЖДҮ-ийг дэмжиж олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 25 тэрбум, “Сум хөгжүүлэх сан”-д 24 тэрбум төгрөг, бондын эх үүсвэрээс 150 тэрбум төгрөгийг тус тус гаргасан. “Сум хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрийг гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй арилжааны банкаар дамжуулахгүй тухайн сумын Засаг дарга шууд гэрээ байуулахаар заасан. Эргэн төлөлт болон бондын эх үүсвэрийг таван жилийн хугацаатай жилийн долоон хувийн хүүтэй олгоно. Арилжааны банкнаас зээлдэгч өөрөө сонгох нөхцөлтэй олгож байна. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын үйлдвэр үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн болон манай хэлтсийн үйлдвэрлэл хөрөнгө оруулалт хариуцсан дарга, хоршоо, сургалт мэдээллийн хэлтсийн хамтарсан уулзалт өчигдөр боллоо. Хөнгөлөлттэй зээлийн явц, хэрэгжилт, цаг үеийн тулгамдсан асуудлаар ярилцаж саналыг нэгтгэж байна. Энэ онд улсын төсвөөс 154 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрийг дүүрэг, орон нутагт хуваарилсан. Одоогоор 154 тэрбум төгрөг дээр эргэн төлөлтын 24 тэрбум төгрөг нэмэгдсэн. Нийт 180 тэрбумаас 80 тэрбумыг зээлээр олгож байна. Нэг дүүрэгт гурван тэрбум орчим төгрөгийн зээл олгосон. Зээл олголтын явц 60 орчим хувьтай байна.
-Бондын эх үүсвэрийн зээлийн олголт хэдэн хувьтай байна вэ?
-150 тэрбум төгрөг бүрдүүлсэн. Орон нутагт 20 тэрбум төгрөгийг хуваарилсан. Өнгөрсөн сарын 20-ны байдлаар, 92 төслийг 4,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон. Зээлийн хүрээнд 231 ажлын байр шинээр бий болно. Зээлийн явц 22.6 хувьтай байгаа. Баянхонгор, Дорноговь, Орхон аймгуудын зохион байгуулалт сайн. Бондын эх үүсвэрээс олгох зээлийг 16 аймагт өгч эхлээгүй байна.
-Эргэн төлөлтийн зээлийн төлөлт ямар байдалтай байх юм?
-2009, 2010 оны жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтөөс нийт 11 тэрбум төгрөгийг орон нутагт олгосон. Өнгөрсөн сарын 20-ны эргэн төлөлтийн эх үүсвэрээс 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 333 ажлын байр хадгалагдаж, 397 ажлын байр шинээр бий болж, зээлийн явц 41 хувьтай байна. Говь- Алтай, Дундговь, Ховд, Увс, Сэлэнгэ аймгууд хөнгөлөлттэй зээлийн явцын талаарх нэгдсэн мэдээгээ цаг тухайд нь ирүүлэхгүй байгаа.
-Олгож байгаа зээлд ямар хяналт тавьж байна вэ?
-Манай газрын дарга, мэргэжилтнүүдийн хамт Дархан аймагт болж буй бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож байна. Сургалт, мэдээлэл хийх зорилготой явсан. Мөн энэ сарын 9, 10-нд Өмнөговь аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалтад оролцоно. Цаашид оны сүүлээр бүх аймгаар явна.
-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ерөнхий нягтлан бодогч жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг танил хүмүүстээ өгч мөн хувьдаа завшсан талаар АТГ-аас мэдээлсэн. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Би энэ талаар огт сонсоогүй. Зээл олголтын хяналт, тайлан мэдээг оны сүүлчээр гаргадаг. Одоогоор манайд тийм мэдээлэл ирээгүй.
-Банк хоршооны гишүүд барьцаа хөрөнгө байхгүй гэдгээр зээл олгоддоггүй гэдэг?
-Хоршоо доод тал нь есөн гишүүнтэй байх гэсэн заалттай. Гэтэл есөн хүний хөрөнгө банкинд барьцаа болох үндэслэл болдоггүй. Тиймээс банкинд хүндрэлтэй байсан байх. Өнгөрсөн онуудад нийт зээлийн 1,2 хувийг нь хоршоонд зориулсан. Дээрх нөхцлөөс болж зээл олголт бага байсан . 2012 онд хоршооны гишүүдэд зээл түлхүү олгох талаар банкуудтай тохиролцох талаар ярилцана. Хоршооны гишүүдэд ирэх онд олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой.
Ц.Мягмарбаяр
www.shuum.mn