logo
Хайрын тухай гунигт түүх

Хайрын тухай гунигт түүх

2013/12/20
Нэгэн залуу өөрийгөө ганцхан сар амьдрахаа мэджээ. Гэвч энэ үед нэгэн залуухан бүсгүйд сэтгэл алдарсан байлаа. Харамсалтай  болов ч тэр бүсгүй өөрийг нь танихгүй бүр танилцая гэсэн бодол ч байхгүй байхдаа хэмээнд боддог байлаа. Харин түүнд нэгэн зүйл боломжтой байсан нь мань эр үдсэн амьдралынхаа туршид тэр бүсгүй нь ажилдаг байсан СД-ний дэлгүүр луу өдөр бүр очиж, очих болгондоо СД авсаар нэлээд хэдэн  СД-тэй болж. Төд удалгүй түүний амьдралын сүүлийн нэг ч сар зурсхийн өнгөрч залуу диваажингийн зүг анир чимээгүй нисэн одож.

Тэр залуугын оршуулганы цайллаганд залуугийн дурласан бүсгүй нь яагаад ч юм уригдсан байв. Гэрт нь ирээд цайлж байхдаа бүсгүй нөгөө залуугийн өрөө рүү орж үзлээ. Өрөөгөөрөө дүүрэн СД хөглөрөх авч нэг ч СД-ийг нь талийгаач залуу онгойлгоогүй байсан нь илт.

Гэнэт нөгөө бүсгүйн нүднээс нулимас садран урслаа. Учир нь тэр бүсгүй бүх хайрынхаа захиануудыг СД-ний хайрцаган дотор шургуулан залууд зардаг байжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш