logo
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрийн жагсаалтыг танилцуулж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрийн жагсаалтыг танилцуулж байна

2013/12/20
Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай” А/1098  тоот захирамж гаргалаа.   Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөр болох 134,5 тэрбум төгрөгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын 52 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталжээ. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгалаа. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Жич: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хүснэгтээр танилцуулж байна.
         
        /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг                 2014 онд санхүүжих
I НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ   121,401.7 62,753.1
I.1 ШИЛЖИХ   47,526.6 12,787.9
I.1.1 "Шинэ Хан-Уул" төсөл /ХУД/ 2013-2014 1,458.2 648.2
I.1.2 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /БЗД, 19-р хороо/ 2013-2015 2,200.0 1,870.0
I.1.3 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /СХД, 170-р цэцэрлэгийн хашаанд/ 2013-2015 2,200.0 1,870.0
I.1.4 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /СБД, 17-р хороо/ 2013-2015 2,200.0 1,870.0
I.1.5 Цахилгаан тээвэр компанийн автобус, троллейбусны угаалгын цехийн барилга 2013-2014 481.6 181.6
I.1.6 Соёлын ордоны барилга 850 хүний суудалтай  /БНД/ 2012-2014 3,921.4 2,000.0
I.1.7 Зайсангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн II ээлж /3.9 км/ ХУД, 11-р хороо/ 2012-2014 3,648.1 1,848.1
I.1.8 Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн II ээлж 11.8 км /СХД, 1,2,3,20-р хороо/ 2012-2015 31,417.3 2,500.0
I.2 ШИНЭ   73,875.1 49,965.2
I.2.1 ХОТ БАЙГУУЛАЛТ,  ДЭД БҮТЦИЙН САЛБАР   12,032.5 11,532.5
I.2.1.1 Хотын шинэ төвийн зөвлөх үйлчилгээ /СХД/ 2014 1,000.0 500.0
I.2.1.2 Удирдлагын академи орчмын 0.6 км урттай, Ф400мм-ийн бохир усны шугамыг Өмнөдийн Ф1000 мм-ийн коллекторт холбох  /ХУД/ 2014 350.0 350.0
I.2.1.3 Дулааны 6Ж магистралийн өргөтгөл, шинэчлэлт /0.9 км/ /СБД, 7,11-р хороо/ 2014 2,200.0 2,200.0
I.2.1.4 Цэвэр, бохир усны шугам хоолой доторлох тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэх 2014 3,500.0 3,500.0
I.2.1.5 Эмээлтийн шинэ суурьшлын бүсийн цэвэр усны хайгуул судалгаа /ХУД, СХД/ 2014 450.0 450.0
I.2.1.6 Хайлаастын гэр хорооллын бохир усны "Хайлааст" коллекторын барилга угсралт /ЧД/ 2014 1,127.5 1,127.5
I.2.1.7 Буянт-Ухаа, Гачууртын цэвэр усны эх үүсвэрийн 41ш гүний худгийн эрүүл ахуйн хамгаалалтын хашаа 2014 385.0 385.0
I.2.1.8 Гурвалжингийн гүүр, “Тэх” зах орчмын байгууллагуудын бохир усны системийг баруун Өмнөдийн 1200 мм-ийн коллекторт холбох, үерийн усны далан, авто зогсоолын өргөтгөл /БГД/ 2014 680.0 680.0
I.2.1.9 Ус сувгийн удирдах газрын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт  2014 2,000.0 2,000.0
I.2.1.10 Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 3,5 тн-оос дээш  жинтэй тээврийн хэрэгслийг зөөх тусгай зориулалтын автомашин 2014 340.0 340.0
I.2.3 ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ   17,987.3 3,237.4
I.2.3.1 Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /ЧД, БГД/  11.0 км 2014-2015 16,749.9 2,000.0
I.2.3.2 Багануур дүүргийн үерийн хамгаалалт /БНД, 6 км/ 2014 1,237.4 1,237.4
I.2.5 ХОТ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ   3,854.4 3,854.4
I.2.5.1 Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн баруун салбарын офисс, гражийн барилга 2014 1,861.7 1,861.7
I.2.5.2 ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ   1,992.7 1,992.7
I.2.5.2.1 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Төв хаалга /БЗД, 11-р хороо/ 2014 216.6 216.6
I.2.5.2.2 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орцын хэсгийн тохижилтын ажил 2014 176.1 176.1
I.2.5.2.3 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн  баруун хэсгийн талбайн тохижилтын ажил 2014 900.8 900.8
I.2.5.2.4 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн услалтын системийн ажил II ээлж 2014 699.2 699.2
I.2.6 НИЙТИЙН ТЭЭВЭР   9,203.4 6,203.4
I.2.6.1 "Автобус-1" НӨҮГ-ын гражийн өргөтгөлийн барилга 40 автобус 2014 2,361.4 2,361.4
I.2.6.2 "Автобус-3" НӨҮГ-ын Автобусны засвар, үйлчилгээний байр, 80 автобусны дулаан зогсоол, угаалгын газрын барилга 2014-2015 6,842.0 3,842.0
I.2.7 ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ   6,490.0 3,990.0
I.2.7.1 Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын цогцолбор төвийн барилга 2014-2015 4,500.0 2,000.0
I.2.7.2 Цагдаагийн 2 дугаар хэлтсийн барилга /БГД/ 2014 1,500.0 1,500.0
I.2.7.3 НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ ГАМШГААС АВРАН ХАМГААЛАХ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ    490.0 490.0
I.2.7.3.1 Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин /2ш/ 2014 200.0 200.0
I.2.7.3.2 Эмнэлэгийн зориулалттай автомашин /2ш/ 2014 170.0 170.0
I.2.7.3.3 Нисэн ажиглагч төхөөрөмж /1ш/ 2014 20.0 20.0
I.2.7.3.4 Моторт завь /2ш/ 2014 50.0 50.0
I.2.7.3.5 Дулаалгатай зөөврийн байр 2014 50.0 50.0
I.2.8 АВТО ЗАМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ   8,315.4 8,315.4
I.2.8.1 Сансарын туннелийн гудамж замын шинэчлэлт 0.5 км /БЗД/ 2014 325.0 325.0
I.2.8.2 Налайх дүүрэг, Петровисын ШТС-аас Цайз захын замын уулзвар хүртэлх 1,3 км авто зам 2014 1,090.4 1,090.4
I.2.8.3 Нарны замаас Соёолжийн нүхэн гарцаар гаран Их Монгол улсын гудамжны авто замтай холбогдох авто зам, нүхэн гарц, гүүр 0.7 км, 25у/м /БЗД, 26-р хороо/ 2014 2,700.0 2,700.0
I.2.8.4 Шаргаморьтын амны 2.5км авто замын шинэчлэлт, 3.1км авто зам шинээр барих 2014 4,200.0 4,200.0
I.2.9 АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   3,000.0 3,000.0
I.2.9.1 Сайжруулсан зуухны үйлдвэрлэл, засвар үйлчилгээний төв 2014 3,000.0 3,000.0
I.2.11 НИЙГМИЙН САЛБАР   12,992.1 9,832.1
I.2.11.1 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /ХУД,  15-р хороо/ 2014-2015 2,200.0 1,870.0
I.2.11.2 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга  /БЗД,  23-р хороо/ 2014-2015 2,200.0 1,870.0
I.2.11.3 40-р сургуулийн давхрын өргөтгөл /БГД/ 2014-2015 2,000.0 1,000.0
I.2.11.4 2-р сургуулийн өргөтгөл /СБД/ 2014-2015 2,000.0 1,000.0
I.2.11.5 Цэцэрлэгийн барилга /БГД, 11-р хороо/ 2014-2015 1,500.0 1,000.0
I.2.11.6 Цэцэрлэгийн гэрлийг ионжуулагч гэрлээр солих 2014 442.1 442.1
I.2.11.7 Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн парк шинэчлэлт  /20ш/ 2014 1,700.0 1,700.0
I.2.11.8 Чингэлтэй дүүргийн Түргэн тусламжийн төв 2014 950.0 950.0
II НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ   13,118.6 13,118.6
II.1 Авто замын өргөтгөл, шинэчлэлт, засвар, арчлалтын ажил   13,118.6 13,118.6
II.1.1 СБД, 1-р хороо, Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулвараас I эмнэлэг хүртлэх өргөтгөл, шинэчлэлт 2014 862.0 862.0
II.1.2 Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт 2014 7,565.5 7,565.5
II.1.3 ЧД, 1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын зам талбайн  доторхи зам талбайн борооны ус зайлуулах шугам 2014 419.7 419.7
II.1.4 БГД, 3-р хороо, Төмөр замын ЗЦГ, Ган зам зочид буудлын орчмын зам талбайн  доторхи зам талбайн борооны ус зайлуулах шугам 2014 622.7 622.7
II.1.5 БЗД, 13-р хороолол, 21-р байр орчмын зам талбайн  доторхи зам талбайн борооны ус зайлуулах шугам 2014 94.5 94.5
II.1.6 Чингэлтэй дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх зам талбайн борооны ус зайлуулах шугам 2014 404.2 404.2
II.1.7 Амгалан-Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2,3 км замын борооны ус зайлуулах шугам /БЗД/ 2014 1,100.0 1,100.0
II.1.8  ХУД, Яармагийн гүүрийн дэргэдэх түр гүүрийн 2 талын холбоос авто зам  0.5 км 2014 250.0 250.0
II.1.9 Багахангай дүүргийн 1,2 км авто зам 2014 800.0 800.0
II.1.10 Монел Зүүн Алтан-Өлгийн авто зам  /БЗД, 22-р хороо// 2014 1,000.0 1,000.0
  НИЙТ   134,520.3 75,871.7
               
               
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш