logo
Эрүүл мэндийн дэд сайд ХДХВ/ДОХ/БЗДХ чиглэлээр ажиллаж буй ТББ-уудтай уулзлаа

Эрүүл мэндийн дэд сайд ХДХВ/ДОХ/БЗДХ чиглэлээр ажиллаж буй ТББ-уудтай уулзлаа

2013/12/20
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ХДХВ/ДОХ/БЗДХ, Сүрьеэгийн чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад “Мянганы Хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн үндэсний тав дахь илтгэл 2013” гарсантай холбоотой Сүрьеэ өвчний тархалт буурахгүй байгаа болон БЗДХ, Сүрьеэгийн тархалтын талаар цаашид шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа.

Дэд сайд төрийн болон төрийн бус байгууллагуудын одоогийн үйл ажиллагааны талаар хэлэхдээ: 2014 ондоо энэ ажлын арга барилаа өөрчлөхгүй бол энэ чигээрээ ажиллах юм бол БЗДХ, Сүрьеэгийн тархалт буурахгүй юм биш үү та бүхэн энэ талаараа санал бодлоо илэн далангүй хуваалцана уу, Мөн гепатит А-ын тархалт буураад байгаатай холбоотой ХӨСҮТ хүн хүчээ энэ 2 чиглэлд хөрвүүлэн ажилуулах шаардлагатай байна.

Шаардлагатай байгаа хөрөнгө санхүүг Глобаль сангийн санхүүжилтэд суулган өгч ажиллах, ХДХВ/ДОХ-ын тархалтын энэ хувийг хэрхэн яаж тооцож гаргасан болон урьд жилүүдэд зарцуулсан хөрөнгө үр дүнтэйгээ уялдахгүй байгаа шалтгаан гэх мэт асуудлуудыг хөндлөө.

Талууд одоогийн ажиллаж буй нөхцөл байдлаа танилцуулан, тохиолдож буй бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлж болохоор бодитой гэсэн саналуудаа хэлэлцэж 2 цаг гаран ярилцаад дараах дүгнэлтүүд гаргажээ. Тухайлбал,

1. Хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх;
2. Сүрьеэ өвчний эрт илрүүлэлтийг сайжруулах шаардлагатай тоног төхөөрөмжийг Глобаль сангийн санхүүжилтэд суулгаж өгөх, өвчлөл өндөртэй дүүрэг болон аймгуудад өгч ажилуулах; /зөөврийн рентген аппарат/
3. Илрүүлсэн тохиолдолуудыг эмчлэх, эдгэрүүлэх болон сувилах, хөнгөвчлөх эмчилгээг хийдэг болох;
4. Нийт хүн амд, залуучуудын дундах БЗДХ/ДОХ/ХДХВ, Сүрьеэгийн халдвар  их байгаатай холбоотой эдгээр хүмүүст чиглэсэн урьдчилан сэргийлэх болон зан үйл, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
5. БЗДХ-ын оношлогооны чанарыг сайжруулах зэрэг юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш