logo
Үл тайлагдах нууц буюу сансар дах Бермудын гурвалжин

Үл тайлагдах нууц буюу сансар дах Бермудын гурвалжин

2013/12/20
Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зvvн өмнөд эрэгт хэлбэр дүрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах нэгэн хачирхалтай тогтоц бүхий бүс нутгийг хүн төрөлхтөн "Бермудын гурвалжин" хэмээн нэрлэж ирсэн.

Тус гурвалжин нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хүрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж нийлдэг.

Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бөгөөд нууцлагдмал үл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /түүн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хүн ор сураггүй алга болсон тоо баримт бий.

Тэгвэл иймэрхүү нууц нь үл тайлагдах  хачирхалтай соронзон орон сансар огторгуйд ч байдаг аж. Тэдгээрийн нэг нь болох огторгуй дахь “Бермудын гурвалжин” гэж нэрийдсэн орчин дэлхийг хүрээлэн оршдог байна. Зарим судлаачид энэхүү үзэгдлийг Ван Аллений цацрагийн бүслүүр хэмээн нэрлэдэг бөгөөд тэрээр дэлхийн гадаргаас 1000 км - 60.000 км орчимд оршидог нь тогтоогджээ.

Огторгуйн энэхүү соронзон орны нөлөөлөл Атлантын далайн өмнөд хэсгийн орчимд түлхүү мэдрэгддэг гэх  ба энэ орчимд сансрын хиймэл дагуул, хөлөг онгоцны програмчлал ажиллагаагүй болдог аж.

Жишээлбэл нь “The Hubble Telescope” хэмээх хүчирхэг дуран авиа бүхий хиймэл дагуул энэхүү соронзон орныг дайран ажиглалт хийж байхдаа өдөрт 5 удаа шалтгаангүйгээр ажиллахгүй болж байжээ.

Эрдэмтэд одоогоор энэхүү үзэгдлийн учрыг хараахан олж тогтоогоогүй бөгөөд яагаад ийм зүйл болоод байгааг ч тайлбарлаж мэдэхгүй байгаа юм. Зарим нь үүнийг харь гарагийнхантай холбон үздэг ч энэ нь бас нотлогдоогүй байгаа билээ.        
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш