Энэ өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарч , жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч мөсний зузаан 2012 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см бага мөн түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор