Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль /2013.01.31/, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Пиротехникийн хэрэгсэл” арга хэмжээг 2013 оны 12 дугаар сарын 12-ноос 2014 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулан явуулж эхэллээ.
Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран зөвлөгөөн зохион байгуулж зөвшөөрөл бүхий 2 компанид иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх болон аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр зааварчилга, мэдэгдэл өгөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
НЗД-ийн 2009 оны 662 дугаар захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглосон”
НИТХ-ийн 2011 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц, түүний ойр орчинд, барилгын зоорийн давхар, задгай талбай, худалдааны төв, хүнс, барааны зах, болон гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдахгүй, ашиглахгүй байх” –аар тус тус зохицуулж өгсөн байна. Пиротехникийн хэрэгслийг худалдах зөвшөөрөлтэй 2 аж ахуйн нэгж нь пиротехникийн хэрэгслийг худалдсан тохиолдолд мэргэжлийн операторчноороо буудлага хийлгэх журамтай. Тиймээс иргэд пиротехникийн хэрэгсэл буюу салютыг хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байх, зөвшөөрөлтэй газраас нь худалдан авч мэргэжлийн хүмүүсээр буудлага хийлгүүлэх хэрэгтэйг анхааруулж байна.