logo
Шүүгчид тангараг өргөв

Шүүгчид тангараг өргөв

2013/12/21

Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр зарлигаар шинээр байгуулагдсан 79 анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг өнөөдөр /2013-12-20/ томиллоо.

“Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу шинээр томилогдсон Нийслэл хотод байрлах анхан болон давж заалдах шатны шүүхийн 152 шүүгч тангараг өргөх ёслолын ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш