logo

"Цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцав

2013/12/23
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-д хамруулахаар 93 өрхийн 343 иргэний судалгааг гаргажээ. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч байгаа уйгур угсааны тува хүмүүсийн хувьд улсад ажиллаагүй учир улсаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй, харин халамжийн үйлчилгээнд хамруулах боломжтой байдаг байна. 2013 оны 6 дугаар сараас эхлэн тайгад амьдардаг 18 хүртлэх насны хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын дүнгээр нийт 179 594 800 төгрөгийн тэтгэмж олгоод байна.

Энэ оны 7 дугаар сарын байдлаар 1430 цаа буга тоологдсон бөгөөд цаа бугын удмын санг сайжруулах зорилгоор Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 35.0 мянган ам.долларын санхүүжилтээр ОХУ-ын Тува улсаас үржлийн өсвөр насны20 цаах удалдан авах гэрээ байгуулан төлбөрий гшилжүүлжээ. Тайгад амьдардаг иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх ажлын байр бий болгох зорилгоор Цагааннуур сумын Хармайн эхэнд байсан цаачдын орон сууцыг сумын төврүү нүүлгэн барьж, ажлын байр барихад 10.0 сая төгрөгийн харьцуулсан тендер зарлан шалгаруулж, ажлыг эхлүүлээд байна. Мөн БШУЯ-аас цаатан иргэдэд зориулан Тува хэлний сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж эхэлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш