Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Цөм сүргийн үржлийн төвийг татан буулгаж, тус төвийн чиг үүргийг орон нутгийн захиргааны байгууллагад шилжүүлсэний улмаас цөм сүргийн малын стандарт шаардлагыг хангах малын тоо толгой буурч, улмаар цөм сүрэггүй болох нөхцөл байдал үүссэн байна. Иймээс цөм сүргийн үржлийн аж ахуйнуудыг тухайн үүлдэр омгийн малын удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах зэргээр бүтэц, үйлажиллагааг нь өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болжээ. Өнөөдрийн хуралдаанаар Дундговь, Өмнөговь, Увс, Завхан, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн “Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн орон нутаг дахь салбар болгон аж ахуйн тооцоон дээр ажиллуулахаар шийдвэрлэлээ.
“Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулснаар мэргэжил, аргазүйн нэгдсэн удирдлагаар хангагдаж үүлдэр, омог, хэвшлийн малын удмын санг хамгаалах, тэдгээрийн аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг нь баталгаажуулах, улсын хэмжээнд үржүүлгийн бүтээгдхүүн үйлдвэрлэх үржлийн ашгийг нэмэгдүүлж цаашлаад улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулна гэж тооцоолсон байна. Цөм сүргийн үржлийн үйл ажиллагааг мэргэжил аргазүйн өндөр түвшинд эрхлэн явуулснаар 2014 онд 396,6 сая, 2015 онд 334,0 сая төгрөгийн ашигтай ажиллана.