Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий “Эрүүл мэндийн үндэсний зөвлөл” байгуулж, бүрэлдэхүүн ажиллах журмыг батлан тус зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа.