logo
Байнгын төлөөлөгчийг томиллоо

Байнгын төлөөлөгчийг томиллоо

2013/12/23
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мундагбаатарын Батсайханыг Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш