Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13-р хуралдаанаар Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам баталсан юм. Шинэ журам 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Автозамын газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Т.Сугираас зарим зүйлийг тодрууллаа.
- Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг ямар байдлаар хэрхэн авах вэ?
-Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2014 оны 1 сарын 1-нээс эхлэн авахаар НИТХ-ын хуралдаанаас шийдвэрлэсэн. Хураамж авахдаа Авто тээврийн улсын үзлэгт хамрагдах үеэр төлбөрийг нэг дор авах юм. Мөн НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд хураамж авахгүй болсон. Харин орон нутгийн тээврийн хэрэгслээс журамд заасны дагуу тодорхой хэмжээний хураамж авна. Тодруулбал суудлын тэрэг болон 3,5 тонн хүртэл жинтэй 2 голтой тээврийн хэрэгсэл товчоогоор өнгөрөхдөө 1000 төгрөг, 3,5-18 тонн хүртэл жинтэй ачааны автомашин 2000 төгрөг, 18-24 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл 3000 төгрөг 24-с дээш жинтэй тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн төлбөр төлнө. ДК, болон Олон улсын дугаартай тээврийн хэрэгсэлд энэ журам үйлчлэхгүй.
-Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн тээврийн хэрэгсэл нь УБ гэсэн улсын дугааргүй байдаг. Эдгээр тээврийн хэрэгслүүд товчоогоор нэвтрэхдээ хураамж төлөх үү?
- Налайх, Багануур, Багахангай дүүргийн тээврийн хэрэгслүүд нь товчоогоор нэвтрэн өнгөрөхдөө хураамж төлөхгүй. Харин Авто тээврийн улсын үзлэгээр татвараа төлнө.
-Авто зам ашигласны төлбөрийг хэрхэн зарцуулах вэ?
- Хураамжийг нийслэлийн замын санд төвлөрүүлж, нийслэлийн авто замын арчлалт засварт зарцуулахаар журамласан. Нийслэлийн Авто замын газар нь зам ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн газартай хамтран ажиллана.

Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс