УИХ-ын гишүүн Ж.Батзандан пардаментад намын листээр сонгогдсон УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох тухай хуулийн төсөл санаачилж, удахгүй УИХ-ын даргад өргөн барина. Харин эл хуулийн төслийг өргөн баригдсан даруйд нь өлгөөд батлах далд захиалга байгаа гэнэ. Эх сурвалжийн хэлснээр эрхэм гишүүн Ж.Батзанданд энэхүү хуулийн төслийг санаачилахыг Ерөнхийлөгч үүрэг болгосон гэх бор шувуу нисч явна.
Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэхүү зохицуулалтыг хийнэ. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөхгүй бөгөөд харин ч иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах чухал алхамын нэг нь энэ зүйл заалт байх болно” гэжээ. Намын жагсаалтаас сонгогдсон гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллага эргүүлэн татах тухай саналыг гаргах юм. Тухайн саналыг УИХ хүлээн авч дэмжсэн бол эргүүлэн татах шийдвэр хүчин төгөлдөр үйлчилдэг байхаар уг хуулийн төсөлд тусгасан байна.
Одоогийн УИХ-ын гишүүдийн тэн хагас нь намын жагсаалтаар орж ирсэн нам намын “овгор”-ууд. Ийм байтал УИХ-аа тарааж мэдэхээр ийм хуулийн төслийг санаачилж, батлуулахаар яригдаж байгаагийн цаана ямар шалтгаан байна вэ гэдэг хар өөрийн эрхгүй төрнө. Энэ утасны үзүүрээс хөвөхөөр МАН-д чиглэсэн АН-ын ээлжит бэлэг гэж хэлэх үндэслэл байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтнийг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намынхаа жагсаалтад бичигдэж байхад эцсийн аргаа хэрэглэлээ гэх хүмүүс цөөнгүй байсан. Гэхдээ л тэд УИХ-д сууж чадсан. Суугаад зогсохгүй сөрөг хүчний байринд очсон тэд АН руу чиглэсэн ширүүн, үзүүртэй үгсийг шидэж, Засгийн газрын зарим гишүүдийг ч огцруулахаар хүсэлтээ УИХ-д өргөн барьчихсан. Хэдийгээр энэ удаагийн АН-ын байгуулсан Засгийн газарт халгайтай ч цаана нь бодоод үзэхэд гэмгүй асуудал бас бий. Гэсэн ч олон жил сөрөг хүчний байранд байсан Ардчиллынханд энэ мэт МАН-ын үйл хөдлөл үнэндээ таалагдахгүй байгаа. Тиймээс тэдний энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжээгүй.
Дэмжихгүй бол гацаана гээд МАН-ынхан ч завсарлага авчихлаа. Завсарлага авна гэдэг нэг талдаа улс төрийн хүчний тодорхой зорилготой тоглолт байж болох ч нөгөө талдаа төрийн ажлыг гацаадаг том тээг. Наандаж Засгийн газрын үйл ажиллагаа, үйл хөдлөл бүрийг харлуулна, цаанадаж олон нийтийн санаа бодолд АН-ын сайд дарга тэргүүтнийг юм мэдэхгүй, юм үзээгүй гэдэг байдлаар харагдуулна.
Угаасаа МАН-ынхны олон жилийн туршид амжилттай хэрэгжүүлж ирсэн ПИ АР-ын шалгарсан технологи нь энэ. Яг энэ шалтгаан нь АН-ынхан МАН-ын чөдөр тушаа болж буй жагсаалтын буюу “Ногоон гэрэл”-ээр орж ирсэн гишүүдийг нэг нэгээр няслах сэдлийг төрүүлчих шиг боллоо. Хэрэв Ж.Батзандангийн өргөн барих хуулийн төсөл УИХ-аар олонхийн харж байгаачлан батлагдаад гарчихвал хамгийн эхний ээлжинд гишүүний сэнтийгээс няслагдах хүн нь Ерөнхийлөгчийн хорхойтой араанд зуугдаад байгаа Ц.Нямдорж гишүүн байх бололтой.