logo
“Facebook” сайтад тавигдсан зураг хэрүүлийн алим боллоо....

“Facebook” сайтад тавигдсан зураг хэрүүлийн алим боллоо....

2011/09/05
Сүүлийн өдрүүдэд Африк төдийгүй Өмнөд Африкт нэгэн үйл явдалтай холбоотой эсэргүүцэлийн давалгаа газар аваад байна.
Шалтгаан нь нэгэн цагаан арьст буу барьсан залуу амиа алдсан хар арьст жаалын дэргэд байгаа фото Facebook-ээр дамжин олонд хүрчээ.Эсэргүүцэгчид уг залууг олж шийтгэхийг шаардаж байна. Өмнөд Африкийн цагдаагийн байгууллага саяхан “Sunday Times” сонинд нийтлэгдсэн зургаас үндэслэн “Хар арьстнуудын анчин” хэмээн нэрлэгдсэн эрийг эрэн сурвалжилж эхэллээ.Амь үрэгдсэн хар арьст хүүгийн дэргэд инээмсэглэн винтов буу барин суусан эрийг хэн болохыг тогтоож, баривчлах ажлыг яаралтай эхлүүлжээ.

“Энэ зураг Өмнөд Африкийн хуучны нөхцөл байдлыг эргүүлэн сануулж, хүмүүст уур бухимдалыг төрүүлж байна.Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг тун эмзэг хүлээн авдаг Өмнөд Афризийн ард иргэдийн хар арьст иргэдийн 40 хувь нь ажилгүй, 43 хувь нь нэн ядуу амьдралтай.Тиймээс тэднийг одоо хүртэл хүн биш мал мэтээр үздэг цагаан арьстнууд байдаг гэсэн ойлголтыг энэ зураг харуулж байна” гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.Дээрх зургийг анх “Facebook” сайтан дээр тавигдсан бөгөөд 400 гаруй хүн сэтгэгдэлээ бичсэн байжээ.
Гэхдээ хүн бүр дээрх фотог буруутгахгүй байгаа гэнэ.Тэдий нэг хэсэг уг зургийг фотошопоор эвлүүлэсэн байх хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь олны анхааралыг татах гэсэн энгийн нэг арга гэжээ.Харин арьс өнгөний үзэлийг эсэрүүцэгчид тэр дундаа Өмнөд Африкт энэ асуудал хамгийн хурцаар тавигдаж байгаа юм.Хэрвээ дээрх зураг жинэхэнэ болсон үйл явдал болох нь батлагдвал буу барьсан өнөөх залуу хуулийн хатуу шийтгэл хүлээх нь тодорхой биз ээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш