Америкийн эрдэмтдийн судалгаанаас “их унтах нь хүний залуу байхын гол үндэс” гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Хүний булчингийн ядрал нь богино хугацаанд тайлагддаг бол мэдрэлийн системийн ядаргаа 7-8 цаг гүн нойрсож байж сая тайлагдах ёстой гэнэ.
Америкийн сэтгэл судлаач С.Деннел хүнийг хэрхэн ямар байрлалтай унтдаг нь тухайн хүний зан аашийг тодорхойлж болдог гээд дараах дүгнэлтийг хийжээ.
Та ч гэсэн өөрөө хэрхэн яаж унтдагаа эрэгцүүлж бодоод дараах дүгнэлттэй харьцуулан бодоорой.
Түрүүлгээ харж, хөлөө нугалж унтдаг бол:
Өөртөө итгэлтэй, мөрөөдөмтгий, нямбай, эмх цэгцтэй байх дуртай, тооцоотой, юманд мэдрэмтгий өөрийнхөө санаа бодлыг хүнд тулгах тушаах дуртай.
Цагираглаж унтдаг бол:
Хүүхэд наснаасаа салах дургүй, сайн муу аль аль нь хосолсон, хариуцлага хүлээхийг хүсдэггүй, мэдрэмтгий ч хийж байгаа зүйлдээ эзэн болж чаддаггүй.
Дээшээ харж гараа толгойныхоо ард авч унтдаг бол:
Ингэж унтдаг хүмүүс сайхан сэтгэлтэй, үнэнч, дутагдлаа мэддэг боловч түүнтэйгээ тэнцэх дургүй, хүрээлэн байгаа орчин, хүмүүсийг өөдрөгөөр хүлээн авдаг. Ийм хүмүүс багадаа эцэг эхийнхээ хамгийн хайртай хүүхэд нь төдийгүй зарим хүмүүс тэднийг багадаа дүрсгүй байсныг нь нотолдог.
Хажуу тийш харж өвдгөө бага зэрэг нугалж унтдаг бол:
Унтдаг бол даруу төлөв, юмны учир, эв зүйг олохдоо сайн, хэрүүл маргаанд оролцдоггүй, ямар ч байдалд дасан зохицож чаддаг зоригтой, алдар нэр албан тушаалын хойноос хөөцөлдөөд байдаггүй олны анхаарлын дунд байх дургүй хүмүүс байдаг. Эдгээр шинжүүдийг зөвхөн та өөртөө хэрхэн ямар байрлалаар унтдагаар мэдэж болох юм шүү. Тавтай нойрсоорой.