logo
Өдрийн зурхай /2013-12-27/

Өдрийн зурхай /2013-12-27/

2013/12/27

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 25. Тэргүүн дагуул одтой Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.  Наран 08.45-д мандаж, 17.06-д жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улайна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Идэвхитэй өдөр. Хайртай хүнтэйгээ халуун дотно яриа өрнүүлснээр та хоёрын харьцаа улам бэхжинэ. Амралтын өдрүүдэд хамтрагчтайгаа уулзалт зохион байгуулах залуучуудтай хөгжилтэй аялал зохиох эсвэл найзуудтайгаа цугларах зэрэг төлөвлөгөө гаргахад сайн өдөр юм. Маш нарийн тооцоолж бүгдийг зөв зүйтэй зохион байгуулах хэрэгтэй. Матрын ордныхны магадгүй гэртээ байхыг хүссэн хэн нэг нь дөрөвний нэгийг нь өөрийнхөө амьдралыг сайнаар хардаг мөн чухал үед тав тух болон стилээ нэмэгдүүлж өөрчлөлт хийж чаддаг хүмүүс байдаг. Эв дүйгээрээ бардамнах нэг хэвийн байдлыг гэрэлтүүлж өөдлүүлэх нь тэдэнд нээх хэцүү эсвэл үнэтэй зүйл биш юм
 
Хумхын орд (1/20-2/18): Сэргэлэн өдөр. Сугар гараг хайрын харилцаанд тань нөлөөлж, та хоёрын хооронд маргаан үүсгэнэ. Сугар гараг харилцан буулт хийхийг хүсэхэд, бусад нь өөр бодолтой байна. Энэ үе нь өөрийнхөө тухай илүү ихийг мэдэхэд суралцах цаг байна.

  

Загасны орд (2/19-3/20) Тайван өдөр. Одоо эхэлсэн үйл ирээдүйд маш их өгөөжтэй байх болно. Түргэн шийдэхэд хэцүү байх хэд хэдэн сонголттой ажил мэргэжлийн тал дээр тулгарна. Та амьдралынхаа мөн чанар, өөрийнхөө хэн гэдгийг мэддэг тул аз жаргалтай байна. Таны найзад мөрийг нь түшээд уйлах найз хэрэгтэй байгаа тул найзтайгаа хамт бай. Тэгснээр та бусдад хайрлагдаж, хүндлэгдэх болно. Таны хүрэгсэн тус өчүүхэн мэт санагдсан ч авч байгаа хүндээ асар том зүйл гэдгий та ойлгоод баяртай байх болно.

Хонины орд (3/21-4/19): Илэрхий өдөр. Мэргэжлийн болон бизнесийн хандлага төвлөрч, та нөхцөл болзлыг гаргах үүрэг хүлээнэ. Харин ч энэ боломжийг ашиглаад өөрийн юу хүсч байгааг сайтар илэрхийлж харуул. Та өөрийн хамгийн том авьяас болох итгэх урлагийг шаардсан удирдлагын албын саналыг ч хүлээж авч болох юм. Ийм зүйл болохгүй байсан ч та авьяас чадвараа хөгжүүлж чадах л болно. Та хамт ажилладаг хүмүүстэйгээ маш сайхан харьцаатай учраас харилцан тусалж дэмжих болно. Ажилсаг, хичээнгүй хониныхоны хувьд албан тушаал ахих гэдэг том хөзөр юм.

 Үхрийн орд (4/20-5/20): Ажилдаа идэвхтэй хандахад таатай өдөр. Үхрийнхэний ажлын ур чадвар нь хамтран ажилтныг нь ангайлгах болно. Ажлаа бүтээх гэж зовсны хэрэггүй. Өнөөдөр та бэрхшээлийг даван туулах нөхцөл байдалд байна. Өнөөдөр ойр дотны хүнтэй холбоотой муу мэдээ сонсох үхрийнхэн эрүүл мэнд муудаж болзошгүй. Санаандгүй хүнтэй танилцан удаан хугацааны турш холбоотой болж болзошгүй. Өөрийгөө сэтгэл зүйн талаас нь хамгаалж болж буй үйл явдалд тайван хандах хэрэгтэй.

Ихрийн орд (5/21-6/21): Бодлогоширсон өдөр. Өнөөдөр дараагын бүтэн сар таны мэдрэмжийг өдөөх болно. Энэ нь сэтгэл зүй, биеийн ажил болон өдөр тутмын эрүүл мэндийн хувьд маш гайхалтай юм. Дурсамжаа санаж түүнд дүгнэлт хийж бодлогошроно. Хэрэв аль хэдийнээ тэмдэглэл хөтөлчихсөн бол дараа нь суугаад уншаарай. Чухал өдөр болж өнгөрсөн зүйлээ уншихад гайхалтай цаг байх болно. Та өөрийн нүдээ нээж мөн дотоод сэтгэлээ маш гүн гүнзгийгээр ойлгох болно. Өөрийн зарцуулж буй мөнгөө зүрхний цохилтоо мэдэрдэгтэй адил хянах хэрэгтэй. Үрж буйгаа тооцоолоход хадгаламж тань тогтвортой байна.

Мэлхийн орд (6/22-7/22): Сонирхолтой өдөр. Энэ сарын сүүл учир та нарын ихэнх нь өгсөж уруудах сарны хандлагаар сэтгэл санаа тайван бус байна. Зарим мэлхийнхэний хувьд нар үргэлжлэн үхрийн ордонд байрлахад зугаа цэнгэл, адал явдал хөөцөлдөх ба таны нарны байрлал нь зугаа цэнгэл чөлөөт цаг болон эд баялаг байна. Үүрэг хариуцлага хүлээхээс хол бай. Олон хайр дурлалын явдал гарч ирэх бөгөөд өөрийн зан чанар, халамж хайрыг харуулах боломж олдоно. Янаг амрагийн явдал оргилд хүрч ганц бие хүмүүсийн хайр гэрэлтэж ханиа олно.
Арслангийн орд (7/23-8/22): Дарамттай өдөр. Од гарагсийн янз бүрийн тохиолдлууд нийлээд танд асуудал учруулах бөгөөд та нөхцөл байдлыг сайжруулах бүтэлтэй зүйл нэгийг ч хийж чадахгүй. Эргэн ирэхийг тань хүлээж байгаа гэрийн ажлуудаа дуусгахыг хичээ. Гэхдээ ямар нэгэн төвлөрөл, үр ашгийг хүссэн шинэ ажил үүрэг, төсөл төлөвлөгөө эхлүүлэхээсээ татгалз. Настай арслангууд хүүхдүүдээсээ зөрсөнөөс болж нэлээд төвөг учруулна. Механик багаж хэрэгсэлтэй ажилладаг арслангууд туйлийн сонор сэрэмжтэй бай.

Охины орд (8/23-9/22): Асуудалд нэг чигийг барин өрөөсгөл хандаж өөрийнхөөрөө зүтгэх хэт дэврүүн сэтгэлийн хөдлөлөөр аливаад хандах зэрэг нь хайр сэтгэлийн харилцаанд сөргөөр нөлөөлж дотны хүнтэйгээ зөрчилдөхөд болзошгүй. Магадгүй таны материаллаг байдалд сонирхолтой баяжих хүсэл тэмүүлэл нөхцөл байдлыг бодитоор хүлээж авах сэтгэлийн нүдийг тань сохолсон байх. Буулт хийх арга замыг хай. Ингэвээс бүх зүйл аяндаа урьдын хэвэндээ орн

Жинлүүрийн орд (9/23-10/22): Дотоод асуудалтай өдөр. Цаг агаар тааламжтай сайхан байна. Зарим ажлуудад бүтээлч чадваруудаа ашиглаж, хэцүү асуудлыг хялбар аргаар шийдвэрлэх шаардлага гарна. Гэр бүлийнхэнтэйгээ эсвэл өрөөний хамтрагчтай амьдардаг бол сэтгэл санааны хувьд тэвчээртэй, тайван байх хэрэгтэй. Эрч хүчний түвшин тогтворгүй байх бөгөөд хамт олон, бүлгийн үйл ажиллагаанд оролцохоор шийдвэл хүлээцтэй байж сурах хэрэгтэй үгүй бол маргааш зовох болно. 

Хилэнцийн орд (10/23-11/21):  Өгөөжтэй өдөр. Цөхрөлтгүй зан, шаргуу хөдөлмөр энэ өдрийн хамгийн гол түлхүүр нь байх болно. Хэрвээ танд урт хугацааны зорилго байгаа бол хүсэж буй үр дүндээ хүрэхэд маш ойрхон байна. Гэр бүл зохиохоор төлөвлөж буй хосууд сайхан мэдээ сонсоно. Хэрвээ та хүүхдэд хайртай бол багш, сурган хүмүүжүүлэгч гэх зэрэг хүүхэдтэй ажиллах карьер чинь нээгдэж байна.

 
Нумын орд (11/22-12/21): Энэ өдрийг шинээр худалдан авсан номоо унших болон тааламжтай хөгжим сонсон өнгөрөөх нь таньд тустай. Өөрийгөө буруутай гэж үзэн, өөрийнхөө амрах эрхийг үл хайхрах хэрэггүй. Дотны хүмүүсийнхээ саад бэрхшээлүүд аяндаа алга болно гэж бодолгүйгээр тэдний анхны хүсэлтээр тусла. Хэрвээ та хувийн бизнес эрхлэхээр шийдсэн бол шинэ төлөвлөгөө гаргахад хамгийн тохиромжтой цаг байх болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш