Монголын Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” жил бүр Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд гар бие оролцож улстөр, хүмүүнлэг, нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулсан хувь хүн, албан байгууллагыг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг юм. Энэ дагуу улиран одож буй 2013 оны шилдгүүдийг тодруулжээ. Оны шилдгүүдийг тодруулах санал асуулгад нийт 84 мянган орчим санал ирснээс хамгийн их санал авсан нэр дэвшигчидийг номинаци тус бүрт эрэмбэлэн тодруулсан байна. 100 орчим байгууллага, иргэн нэр дэвшсэнээс 4 номинацид нийт 52 шилдэг тодорчээ.
Өглөөний сониноос шалгаруулсан 2013 оны “Шилдэг 13 Улс төрч”-ийн нэгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шалгарсан байна.Түүнийг 2011 онд 427 км байсан Улаанбаатар хотын хатуу хучилттай замыг 2013 онд 657,6 км болгож нэмэгдүүлсэн, “Ахмадын орон сууц” халамжийн хөтөлбөрийг санаачлан НИТХ-аар батлуулж, эхний ээлжинд 138 ахмад настанг байранд оруулсан, Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг УИХ-аар батлуулсан, замбараагүй барилгажилт, бодлогогүй газар олголтыг зосгоосон, гэр хорооллын 20 байршилд дахин төлөвлөлт хийх шийдвэрийг НИТХ-аар батлуулсан, сурагчдын автобусыг анх удаа санаачлан явуулж эхэлсэн зэрэг үзүүлэлтээр үнэлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.