logo
Танилц, Энэ манай нөхрийн нууц амраг

Танилц, Энэ манай нөхрийн нууц амраг

2013/12/27
ТАНЫ НАЙЗ БАЙВАЛ: Санаанд баймгүй ичгэвтэр тохиол. Гэхдээ нууц амрагтай эрчүүдийн багагүй хувь нь эхнэрийхээ найзтай уулздаг. Ийм сонголт хийсэн залуусын амьдралын зам нэг л маршруттай гэсэн үг. Ажил – Гэр, Гэр – Ажил гэсэн маршрут нь л түүнийг холоос биш ойроос сонголт хийхэд хүргэдэг. Нөхөрт чинь таны найз хүүхэн нэг ч их таалагддаггүй ч байж мэднэ. Гэвч таны найз хүүхэн нөхөрт тань ойр дөт, олоход амархан. Нөхрийн чинь жинхэнэ сонголт хэзээ ч найз бүсгүй чинь байхгүй. Харин найз хүүхнээсээ бага багаар зайгаа барь.

БИЕЭ ҮНЭЛЭГЧ МАЯГИЙН ХҮҮХЭН: Энэ бол инээдэм төдий зүйл. Өөр мэдрэмж хүссэн зуурдын хүсэл төрснийх. Эрчүүд бол балчир хүүхэд шиг л улс. Магадгүй кинон дээр гардаг халуухан янаглалыг төсөөлж ийм сонголт хийсэн ч байж болох. Биеэ үнэлэгч маягийн хуумгай хүүхэн сонгосон бол таниас салах дээрээ тултал хөрөөгүйг илтгэнэ. Зүгээр л нэгэн хэвийнээс уйдсан бололтой.

ОЮУТАН ОХИН: Нөхөр чинь оюутан охинтой орооцолдсон бол түүнийг тайлж уншихад үнэхээр хялбар. Нас ахиж байгаадаа харамсахдаа ингэх үе тохиолддог. Аль болох залуу хэвээрээ л байхсан гэж нөхөр чинь чармайн, мунгинаж байгаа нь тэр. Боль, буцаад ир гэж хэлэх хэрэггүй. Тэр ч бүү хэл та юу ч хийх хэрэггүй. Нөхөр чинь амьдралын хуулийг хэн ч зөрчиж болохгүйг мэдээд буцаад ирнэ.

ЭГЧМЭД ХҮҮХЭН: Нөхөр гэдэг хүн ажлын морь эсвэл мөнгөний машин биш гэдгийг анхааруулья. Амьдралын хүнд ачаанд түүртэж ядарсан залуучууд эгчмэд бүсгүйг нууц янагаараа сонгох нь элбэг. Нөхөрт чинь хүүхэд шиг эрхэлмээр санагдсан байна.

АЖЛЫН ГАЗРЫН ХҮҮХЭН: Асуудал үүсч байна. Та нөхөртэйгээ өдөр бүр хамт байдаг шиг. Тэр 2 ч бас. Тэр эмэгтэйн давуу тал гэвэл будагтай нүүр, хамгийн аятайхан хувцастайгаа нөхөрт чинь харагдаж байгаа нь!!!

ХЭРСҮҮ ХҮҮХЭН: Энэ бол жинхэнэ аймшиг. Хэрсүү бүсгүйтэй нөхөр чинь ойртон дотносч эхэлсэн бол нэг л өдөр тэр “ сүрхий “ хүүхэн рүүгээ нэг мөсөн явж мэднэ шүү

ЯГ Л БИ: Нөхөр чинь хэзээ ч таныг орхиж явахгүй. Яагаад гэвэл тэр таньд хайртай. Магадгүй анхны хайр нь та байж мэднэ. Үгүй бол та нөхөртөө таалагддаг болохоор яг л тань шиг бүсгүйтэй уулзаж байгаа юм. Гэхдээ тэр бүсгүй таниас яльгүй зүйлсээр ялагдаж байна. Магадгүй таниас арай илүү өөдрөг, цовоо байна уу? Бодох л асуудал.................
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш