Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 26. Салхины эх одтой Гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран 08.45-д мандаж, 17.06-д жаргана.Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн бөгөөд жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Төвөгтэй өдөр. Зарим нэгэн матрууд бага зэрэг сэтгэл зоволтыг мэдрэх болно. Ойворгон зангаасаа болгоомжил. Хэдийгээр өнөөдөр олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч хэрвээ сайтар бодсон төлөвлөгөөгөө дагаагүй хуумгай үйл хөдлөл аюулын үндэс болж мэднэ. Эргэн тойрны хүмүүсийн тань өөрчлөлт зарим нэг дарамтыг бий болгож, хамтран ажиллах хүсэлгүй болгоно. Тиймээс одоо аливаа зүйлийг тулган шаардах нь тийм ч ухаалаг зан биш юм. Харин оронд нь тэдэнд хэтийн төлөв шогч байдлаа эргүүлж авах боломж мөн орон зайг өг. Өөрийн хайртдаа гайхалтай бэлэг өгч гайхшруулж романтик байдлыг бий болго.
Хумхын орд (1/20-2/18): Энэ өдөр төрөл бүрийн харьцаа, сурлага, эрдэм шинжилгээний болон зохиолчийн ажилд тааламжтай. Сэтгүүлчид, орчуулагчид, багш, зохиолчид азтай байна. Ажил хэргийн холбогдолтой чухал хэрэгцээтэй мэдээлэл авах магадлалтай. Хэрэв та итгүүлэх авьяасаа гаргаж чадах юм бол эрдэм шинжилгээний, судалгааны ажилд ахиц гарна.
Загасны орд (2/19-3/20) Зөн совинтой өдөр. Таны төрөлхийн зөн совин нэмэгдэх учраас та зүрх сэтгэлээ сонсож, түүнийгээ үйл хөдлөлдөө тусгаарай. Бизнес болон хувийн асуудлын тань аль аль нь өрсөлдөөний ирмэгт ирээд байна. Ихэнх загаснууд байгалиас заяасан мөн чанараараа хэзээ ямар үед яах ёстойгоо ямар шийдвэр гаргахаа мэддэг. Зарим загаснууд мөнгөтэй холбоотой асуудалд санаа зовох болно. Хэрэв эрсдэлээс зайлсхийх арга хэмжээ авахгүй бол гаднаас орж ирэх өөр бусад сорилтыг давж чадахгүй байх магадлалтай. Хайртай хүнтэйгээ хамт оройг өнгөрүүлэх нь та хоёрын харилцааг илүү сайжруулна.
Хонины орд (3/21-4/19): Мэдээлэл хүлээн авах, хичээл сургуулиа тайван эхлэхэд таатай өдөр. Томоохон худалдаа хийх гэрээ байгуулах бичиг баримтад гарын үсэг зурахад таатай. Гэхдээ бүхнийг хуулийн дагуу хий. Хэрвээ нас болон цаг нь чиний талд байгаа бол ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад маш урт хугацаа шаардагдана. Найз чинь эсвэл түнш чинь чамайг нэг удаа маш удаанаар гай зовлон руу түлхэнэ. Сэтгэл түгшүүртэй байдал нь ууртай үгсийг удирдана. Хэрвээ хэрүүл маргаан тохиолдвол зөрчил дийлнэ гэдгийг сайн бодоорой.
Үхрийн орд (4/20-5/20): Эрч хүч өсөн нэмэгдэх өдөр. Хэт хөнгөн хуумгай хандах эсвэл эсрэгээрээ хэтэрхий хашир загнах нь эргэн тойрныхонтойгоо таарамжгүй харьцаа үүсгэх бололтой. Хэдий нөхцөл байдал хүндэрсэн ч үг хэл үйлдлээ цэгнэхийг хичээ. Уурлаж бухимдан таагүй үг аман дээр гарч ирж байсан ч тэвчин дотогшоогоо залгих хэрэгтэй. Гэр бүлийн хүрээнд тайван амгалан орчинд амрах өөрийн тань сонирхлыг татдаг зүйлээр оролдоход тааламжтай.
Ихрийн орд (5/21-6/21): Од эрхэс таны романтик хамтрагчийн талаарх мөрөөдлийг бодит болгоно. Хэн нэгний халуун дулаан шивнээ үгс болон магтаалд хэт туйлширч асуудалд орно. Өнөөдрийн их ажлын ард уух санал ирвэл хүлээж ав. Цагийг таатай өнгөрүүлэх нь шинэ хамт олон дунд таны холбоог сайжруулна. Танд амттай үгс эсвэл лаа өрсөн оройн хоолноос илүү хайртын тань тэврэлт хэрэгтэй. Зарим ихрийнхэн он солигдох мөчид найрал дуу дуулах, эсвэл хөршүүддээ зочлох зэрэг төлөвлөгөөг зохиож магадгүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Азтай өдөр. Өнөөдөр танд сүүлийн хэдэн хоногийн турш сэтгэл шаналгаж байсан хувийн амьдралынхаа асуудлыг шийдвэрлэх аз тохиох бололтой. Хэрэв таны энэ үйлдэл сэтгэл зүрхний гүнээс хийгдэж байгаа болон өөрийн зев гэдэгтээ бат итгэлтэй байгаа бол од эрхэс танд амжилт амлаж байна. Хэрвээ таны зугаалга яг төлөвлөснөөр тань явж байгаа бол энэ өдөр их хөгжилтэй байна. Өөрийн юу хийх хэрэгтэйдээ санаа зовох хэрэггүй. Оронд нь хором бүрийг амталж мэдэр.
Арслангийн орд (7/23-8/22): Нөхөрсөг өдөр. Өчигдрийн урамтай байдал үргэлжлэх бөгөөд хийх зүйл их байсан ч танд туслах олон байгаа. Зарим арслангийнхан өөр хот руу явахдаа замын хажуугийн дэлгүүрт орж мэдээ, элдэв сонин солилцоно. Эсвэл онгоцны буудал дээр хамт нисэх хүнтэйгээ философи, улс төрийн зэрэг бүх л төрлийн асуудлаар ярилцана. Өнгөрсөн хэдэн завгүй долоо хоногийн дараа гэртээ бүгж сонирхолтой ном уншин өнгөрүүлэн, аль болох бодит байдлаас зугтахаар хичээнэ.
Охины орд (8/23-9/22): Таатай өдөр. Өнөөдөр та гэр бүлийнхээ амьдралд чухалчлан анхаарах болно. Таны юу төлөвлөсөн тань хамаагүй та амьдралынхаа чухал хэсэг болох гэр бүлдээ цаг гаргасан эсэхээ дахин нэг шалга. Ахмад настай гэр бүлийн гишүүдтэйгээ ярьж хэлэлцсэн зүйл байгаа бол тэдэнд тэр зүйлийн талаар сануулах хэрэгтэй. Асуудалд тэвчээртэй хандаж мөн ирээдүйд болж болзошгүй зүйлийг бодитойгоор төсөөл. Хэрвээ та гэртээ засвар хийх гэж байгаа бол одоо хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой цаг байх болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Өөрийнхөө байр байдал, боломж бололцооныхоо талаар даргатайгаа зөвлөлдөхөд оролц. Таны дэвшүүлсэн санааг хүлээн зөвшөөрсөн талаар мэдээд маш гайхах болно. Өөрөө өөрийгөө бэртээхээс болгоомжил. Асуудлаа бусадтай хуваалцах нь асуудлын шийдвэрлэнэ. Найз нөхөд, түншүүдтэйгээ хамт өнгөрөөсөн хэсэг хугацаа сайхан үе байх учраас хамт ажиллагсад, суралцагсадтайгаа хамт уух, ширээний теннис тоглох эсвэл очих дуртай газартаа түргэн хоол ч юм уу хялбархан хоол идэх зэргээр уулзахыг хичээ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тэгш бус өдөр. Сугар гараг бархасбадь гарагтай нэгдсэн учраас танд хэт их уур хилэн бий болж магадгүй. Тиймээс та зарим нэг зүйлүүдэд хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй хандахаас сэргийл. Өнөөдөр таны толгойд сайхан санаа орж ирсэн ч асуудлыг шийдвэрлэх чадвар тань сулрах болно. Гэхдээ хурдан гаргасан шийдвэр болон төгс бус бодол таны бүхий л сайхан санаануудыг нураасаар байх болно.
Нумын орд (11/22-12/21): Энэ өдрийг шинээр худалдан авсан номоо унших болон тааламжтай хөгжим сонсон өнгөрөөх нь таньд тустай. Өөрийгөө буруутай гэж үзэн, өөрийнхөө амрах эрхийг үл хайхрах хэрэггүй. Дотны хүмүүсийнхээ саад бэрхшээлүүд аяндаа алга болно гэж бодолгүйгээр тэдний анхны хүсэлтээр тусла. Хэрвээ та хувийн бизнес эрхлэхээр шийдсэн бол шинэ төлөвлөгөө гаргахад хамгийн тохиромжтой цаг байх болно.