logo
Өдрийн зурхай /2013-12-29/

Өдрийн зурхай /2013-12-29/

2013/12/29

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 29. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 27. Хонгорцог одтой хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр. Адъяа гараг. Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Мунхрахуй.  Наран 08.45-д мандаж, 17.06-д жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарахад сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Өнөөдөр анхаарлаа сулруулж өчүүхэн зүйлийг ч анхаарлынхаа гадуур өнгөрөөж болохгүй. Өнөөдөр анзааралгүй өнгөрүүлсэн зүйл ирээдүйд танд томоохон алдагдлыг авч ирж мэдэх юм. Гэрлэлтээ батлуулах хайртай хүнтэйгээ болзоход тааламжтай. Өнөөдөр эхэлсэн шинэхэн харилцаа цаашид улам гүнзгийрч бат бөх болох магадлалтай. Бүхий л харилцаа холбоонд таатай. Санхүүгийн амжилтанд хүрэх сайхан боломж олдоно. Санаачлагыг бүү алд. Бусдын тусламжаас бүү татгалз.
Хумхын орд (1/20-2/18): Хөгжилтэй өдөр. Бүтэн жилийн тань ашиг амжилтыг бататгасан өдөр. Та өнөөдөр хамгаас чухал хайртай хүнтэй болсон нь таны гайхалтай амжилт. Энэ өдрийг түүндээ зориул. Та хоёр үнэхээр бие биедээ уусан шингэсэн мэт дассан нь улам хайр сэтгэлээ бататгаж байгаа чинь бахархалтай.

  

Загасны орд (2/19-3/20) Тогтворгүй өдөр. Хурц уур амьсгалд шахагдана. Бүх л харилцаанд ээдрээтэй зүйлүүд гарч ирнэ. Хэрвээ та нууц амрагтай бол уг харилцаагаа дуусгах уу үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх цаг иржээ. Энэ асуудлаа дараа гэж хойшлуулсан ч гэсэн энэ асуудал ахиад л сөхөгдөнө. Тиймээс үүнд нухацтай хандангаа зөв хуваарил. Хэт ажиллах ядрахаас болгоомжил, Хэрвээ цаг агаар сайхан байвал орой дулаан хувцаслаад агаарт алх. Шинэ эрин зууны семинар тасаг эсвэл хурал зөвлөгөөн нь тэдний нүдийг нээж чадна. .

Хонины орд (3/21-4/19): Хий хоосон мөрөөдөлд умбах өдөр. Өнөөдөр санасан бүхэн бодит амьдралд хэрэгжихгүй. Гэнэтийн нөхцөл байдал, уулзалт, муу мэдээнээс бүү эмээ. Уур хилэнгээ барь. Үдээс хойш найзууд, санаа нэгтнүүдтэйгээ ямар нэгэн олон нийтийн газар оч. Архи согтууруулах ундаанаас хол бай. Уулзалт хүлээн авалтанд аль болох явахгүй байх нь дээр.

 Үхрийн орд (4/20-5/20): Тодорхойгүй өдөр. Төлөвлөгөө өөрчлөгдөнө. Гэвч энэ бүхэн зөвхөн өнгөц асуудал байж болох юм. Та үнэтэй бараа худалдаж авах боловч гэртээ ирсэн хойноо энэ бүхэн таалагдахгүй болж магадгүй. Их хэмжээний бэлэн мөнгөний асуудалтай тулгарахад та зөв шийдвэрээ гаргаж чадахгүй эргэлзэнэ. Гэр бүлийн хүн тань мөнгөний асуудал дээр санал нийлэхгүй байна. Гэвч ирээдүйгээ харахгүйгээр тэдний зөвлөлгөөг дагах нь тэнэг хэрэг юм. Таны түрийвчийг дундлах энэ үдшийн үйл ажиллагаанд бэлэн бай.

Ихрийн орд (5/21-6/21): Азтай өдөр. Сайн найзууд болон гэр бүл тань баяр цэнгэлтэй, гайхалтай төгс өдөр болгоно. Зарим нэг нь чамтай мөнгөнөөс болж маргалдана. Хүн бүрийн хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэн мөн олсон зүйлдээ буулт хий. Таны зан араншинг шүүмжилнэ. Ихрийн ордны уран бүтээлчид олны нүдэн дээр байдаг ба өөрийн тань ажлыг үргэлжлүүлэн үзүүлэхэд ичих хэрэггүй. Эрх мэдэлтэй нэгний өгсөн зөвлөгөө таныг төөрөгдөлд оруулж болзошгүй. Өөрийнхөөрөө анхаарлаа хандуулж итгэл найдвартай болно. Ганц бие ихрийн ордныхон нийгмийн харилцаанд анхаар.

Мэлхийн орд (6/22-7/22): Ярвигтай өдөр. Таны гаргасан шинэ санаа төлөвлөгөөнд бусад хүмүүс өөрсдийн санаагаа нэмснээр төлөвлөгөө тань эмх замбараагүй утгагүй болж эхэлнэ. Үүнд бухимдах хэрэггүй тайвшраад гүнзгий амьсгаа ав. Ингэснээр та тайван байж өөр ямар сонголт байж болох талаар бодох боломжтой болно. Одоо үед ихэнх хэрүүл маргааныг зөвхөн харилцан зөвшилцлөөр шийдэж чадна гэдгийг санаарай. Хэрүүл маргааныг шийдэхдээ бусдын эрх ашгийг хамгийн түрүүнд тавьбал таны амьдрал маш ихээр хөнгөрөх болно бас та хожим нь гаргасан шийдвэрийнхээ төлөө өөрөө өөрийгөө өрөвдөж зэмлэхээс ангижирч чадна.
Арслангийн орд (7/23-8/22): Эрч хүчтэй өдөр. Од эрхэс таны эрүүл мэнд болон ажил төрөлд нөлөө үзүүлэх болно. Өнөөдөр дарга, хамт олон, үйлчлүүлэгчтэйгээ ямар нэг асуудлаар маргаж зөрчилдөх магадлал маш өндөр байна. Ажилдаа ямар нэг алдаа эндэгдэл гаргахаас сэргийл. Хэрвээ та ажилдаа анхаарал болгоомжтой байж, өөрийн зөн совиндоо итгэж чадвал асуудлыг маш амархан даван туулах болно. Өнөөдөр таны удирдан зохион байгуулах чадвар маш сайн байгаа хэдий ч энэ чадвараа хэтрүүлэхээс сэргийл. Хүмүүсийг удирдаж, хэт их заавар зөвлөгөө өгөх нь тэдэнд тийм ч их таалагдахгүй л болов уу.
Охины орд (8/23-9/22): Үр бүтээлтэй өдөр. Ажил ба эрүүл мэндтэй холбоотой асуудлууд сар нумын орд руу нүүх энэ өдөр чухлаар тавигдана. Сар танд ажиллах таатай ажлын нөхцлийг бүрдүүлэх ба таны ажлын үр бүтээл их байна. Хэрвээ та хамтран ажиллагчийнхаа замаар алхах юм бол энэ өдөр нилээдгүй зүйлийг амжуулж чадна. Та ажлыг хөнгөлж чадах техник технологийн дэвшлийг ажилдаа хэрэгжүүлэхийг хичээ. Хэт олон нөлөөллүүд таны ашиг орлогыг тань хэдэн хэсэгт хуваах болно. Төлөвлөж мөн зөв цагийг хүлээснээр та ашиг олох болно.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр олон хүнтэй харилцаатай байна. Э-мэйл, утас, захидал зэрэгт нилээн цаг үрж, анхаарлаа хандуулна. Хүчирхэг зөн совин, мэдрэмжтэй байснаар тусламж хэрэгтэй байгаа, алс хол суугаа найз нөхөд болон хамаатан садантайгаа холбоо барьж чадна. Тэднийг маш их санаснаа хэл. Аялал нь гэрээ санахад хүргэнэ. Аливаа нийгмийн харилцаа урам зориг хайрлаж, сэтгэлийг тань сэргээнэ. Ганцаардлыг мэдрэн гэртээ бүү хэвт. Гэрээсээ гараад зугаацахын тулд нутгийн хүмүүсийг олж, тэдэнтэй нэгд. Ямар нэг шинэ зүйл сурч, зугаац. Эсвэл улс төрийн хувьд идэвхитэй байж оюун ухаанаа тэл.

Хилэнцийн орд (10/23-11/21): Хижээл насны эмэгтэй хилэнцүүд саад бэршээлтэй тулгарах эсвэл таагүй харьцаанд орно. Тэд өөртөө харамсах болон бүх юманд гомдож болзошгүй. Залуу хүмүүс шинэ санаархал нь хурдан үр дүнгээ үзүүлэхгүй бол тэд шууд дайран орох болно. Ямар нэгэн саад тотгорыг давж чадахгүй бол сэтгэлээр унах хэрэггүй.

 
Нумын орд (11/22-12/21): Ашигтай өдөр. Таны тогтоосон харилцаанууд их хэрэгцээтэй байх бөгөөд хувийн зорилго эрмэлзлэлээ биелүүлэхэд тань тус болох болно. Жирийн үеийнхээс илүү нийгмийн хүрээгээ тэлэх боломж олдоно. Шинээр найз нөхөд болон ажлын хамтрагчидтай болох хамгийн сайхан боломжууд бий болно. Амралтынхаа өдрийг танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж өнгөрөө. Санхүүдээ цохилт болох шийдвэрийг гаргахаас зайлсхий.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш