Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хууль батлагдсанаар банк санхүүгийн тогтолцоон дахь хууль бус мөнгөн хөрөнгийг илрүүлэх, битүүмжлэх, хураах, мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох эрх зүйн зохицуулалт бий болно.