logo

"Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил"-ийг ирэх онд тэмдэглэнэ

2013/12/30

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг "Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил" болгон тэмдэглэхээр шийдвэрлэлээ. Жилийн ажил зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Шадар сайд Д.Тэрбишдагва ахална.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны дипломат харилцааны 65 жилийн ойг өргөн агуулгатай тэмдэглэхээр ярилцсан юм. Жилийн арга хэмжээний хүрээнд талууд  харилцан соёлын өдрүүд, өсвөр залуу үеийнхний спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, үе үеийн элчин сайдуудын дурсамжийн цуврал нэвтрүүлэг хийнэ. Мөн Монголын хөрөнгө оруулалтын уулзалтыг Бээжин хот, Ляонин мужид хийж, монголч эрдэмтдийн дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш