logo
Хайртай бүсгүйдээ юун тухай ярьж болохгүй вэ

Хайртай бүсгүйдээ юун тухай ярьж болохгүй вэ

2011/09/05
Хэн нэгэнд хайртай болно гэдэг мэдээж сайхан хэрэг. Ямар ч эр хүн хайртай бүсгүйтэйгээ илэн далангүй нээлттэй байхыг хүсдэг. Хүүхнүүд ч үүнийг талархан хүлээж авдаг. Энэ нь мэдээж хайртай хосуудын хувьд ойртон дотносох, бие биенээ ойлгоход хамгийн чухал зүйл гэдэгтэй маргах хэрэггүй. Гэтэл амраг хосуудын өөр хоорондоо итгээд ярьсан зүйл нь эцэстээ хэн нэгэндээ гай болох тохиолдол ч байдаг аж. Тэгэхээр эмэгтэй хүнд ярьж болдоггүй, зөвхөн өөртөө л хадгалж явах ёстой зүйл гэж эр хүнд байдаг. Хэрэв ингэж чадвал хайртай хосуудын хувьд амар түвшин амьдрах боломж бүрдэх юм.

Хөрөнгө мөнгөнийхөө хэмжээг бүү хэл
Өөрийн чинь хувийн дансанд хэдий хэрийн мөнгө хадгалагдаж байгааг найз бүсгүй чинь мэдэж байх албагүй. Хэрэв их мөнгөтэйг чинь найз бүсгүй чинь мэдчихвэл боломжийн залуу байна гэж үзээд сэтгэлгүй ч гэсэн наалдаад байж мэднэ. Ийм тохиолдолд түүний жинхэнэ зүрх сэтгэлийг өөрийн болгох гэж их л зовох болно.

Найз бүсгүйдээ найзынхаа нууцыг сонин болгож ярих хэрэггүй
Хэдийгээр та найз бүсгүйдээ итгэдэг, түүндээ үнэхээр хайртай байлаа ч ойр дотны найз нөхдийнхөө өөрт чинь итгэж ярьсан нарийн нандин нууцаас түүнд битгий хэлээрэй. Хүүхнүүд эрчүүдийн хамаг нарийн нандин нууцыг мэдэх гэж тэсч ядаж байдаг мөртлөө яг цагаа болохоор найз нөхдийнхөө хамаг нууцыг дэлгэж орхидог эр хүнийг чалчаа амьтан хэмээн тодорхойлдог төдийгүй маш таагүй ханддаг
.
Хүүхнүүдийн тухай элдэв юм бичиж тэмдэглэдэг бол түүнийгээ шууд устга
Эрчүүд саваагүй улс. Энэ тэр хүүхэнтэй холбоотой байснаа дэл сул хамаагүй ярьж орхидог шигээ элдэв долоон юм бичиж энд тэнд үлдээхдээ ч сийхгүй улс. Жишээ нь: өдрийн тэмдэглэлдээ хэн нэгэн хүүхний өгзөг ташаа, хөл гуяны гоо сайхныг магтаал биччихсэн байлаа гэхэд, хэрэв найз бүсгүй чинь түүнийг үзэх юм бол мэдээж харамсалтай л юм болох байх даа.

Хүүхнүүд порно сэтгүүл киног гаж донтнуудынх гэж үздэг тул нүднээс нь хол байлга
Эрчүүд эротик сэтгүүл үзэх, ном зохиол унших дуртай. Яагаад гэвэл тэд үүнийг дур хүсэл сэргээх арга хэрэглүүр болгон ашигладаг болохыг сексологчид алв хэдийнээ тодорхойлсон. Хэдийгээр порно сэтгүүл нь дур, сэрэл хөдөлгөх хэрэглүүр мөн боловч харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүд үүнийг гаж донтонуудын хэрэглээ гэж үздэг. Иймд найз хүүхнийхээ нүдэнд ийм зүйлээ харуулахгүйг хичээх хэрэгтэй.

Өөр хүүхэнтэй уулзсанаа хайртдаа бүү хэл
Хархүү та хэзээ нэгэн цагт найз бүсгүйгээ араар нь тавьж өөр хүүхэнтэй уулзсанаа түүнд битгий хэлээрэй. Та шудрага байя гэж бодож болно. Тэр үүнийг сонсоод нэг удаа уучилж магадгүй. Гэхдээ дахиж өөрт чинь хэзээ ч итгэхгүй болно.

Ажил хэргийн нууцыг хэлэх хэрэггүй
Бүсгүйчүүд эрчүүдийн бизнесийн цаашдын ирээдүйн талаар дүгнэлт хийх гайхамшигтай мэдрэмжтэй улс. Иймээс бизнесийн амжилтын нууцаа найз бүсгүйдээ гайхуулж болохгүй. Энэ бол зөвхөн таны өөрийн чинь хувийн нууц.

Өөрийн удам угсааны нууцаа чанд хадгал

Удам угсааныхаа тухай сайн муу болгоныг найз бүсгүйдээ ярих хэрэггүй. Ялангуяа алдаж эндэж явсан ч юм уу, ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон талаар бол огтхон ч бүү дурсаарай. Найз бүсгүйгээ ганцааранг өөрийнхөө хамаатан садны дунд бүү орхи. Хэрэв заавал танилцуулах шаардлага гарвал гэр бүл, удам угсааныхаа хамгийн аятайхан ганц нэг хүмүүстэй нь эхлээд танилцуулахыг хичээ.

Өөр бүсгүй таалагддаг байлаа ч амаа хамхиж яв
Танд найз бүсгүйгээс чинь өөр хүүхэн таалагдаж байж болно. Гэхдээ одоо түүнийгээ март. Нэгэнт л өөрөө түүнийг сонгочихсон болохоор хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй. Тийм болохоор найз хүүхэндээ “надад ийм үстэй, тийм биетэй, өндөр нуруутай, царайлаг хүүхэн таалагддаг гэхчлэн хэзээ ч битгий хэлээрэй.

Хүүхнүүдийн утасны дугаарыг бичсэн дэвтрээ нуу
Баримт л бол баримт шүү дээ. Хэрэв та урд өмнө нь уулзаж учирч явсан бүсгүйчүүдийнхээ нэрсийг ч юм уу, эсвэл утасны дугаарыг нь тэмдэглэдэг бол түүнийгээ найз хүүхэндээ огтхон ч үзүүлж болохгүй шүү. Энэ нь танд гай түйтгэр болно гэж мэдээрэй. Та найз бүсгүйтэйгээ амьдралаа холбохоор шийдсэн бол тэр жагсаалтаа бүр мөсөн устгасан нь дээр.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш