logo
АНУ Аль-Кайдатай тэмцэхэд ашиглах зэвсгийг Иракт нийлүүлжээ

АНУ Аль-Кайдатай тэмцэхэд ашиглах зэвсгийг Иракт нийлүүлжээ

2013/12/30

АНУ Аль-Кайда бүлэглэлтэй тэмцэхэд нь туслах зорилгоор Иракт олон тооны пуужин нийлүүлжээ. Энэ талаар хоёр улсын албаны хүмүүс мэдээлсэн байна. Тодруулбал Америкийн тал өнгөрсөн долоо хоногт агаарын довтолгооноос хамгаалахад зориулагдсан Hellfire нэртэй 75 пуужинг Багдад руу илгээжээ. Үүнээс гадна удахгүй "Scan Eagles" хэмээх нисгэгчгүй онгоцуудыг нийлүүлнэ гэж Төрийн Департментын төлөөлөгч Жен Псаки мэдэгдсэн байна.

Иракийн армийн цэргүүд саяхан Сиритэй хиллэдэг Анбар мужид Аль-Кайдагийн зэвсэгт дайчдын эсрэг ажиллагааг эхлүүлээд байгаа ажээ. Энэ ажиллагаанд Америкийн нийлүүлсэн пуужинг ашиглаж байгаа тухай мэдээлэл гараад байгаа юм. НҮБ-ын тооцоогоор энэ жил Иракийн хот суурингуудад нийтдээ 8,000 гаруй хүн халдлага дайралтад өртөж амиа алдаад байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш