logo
Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хөшөөний шав тавив

Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хөшөөний шав тавив

2013/12/30

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг манлайлагч, Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтындурсгалд зориулсан хөшөөний шав тавих ёслол Тусгаар тогтнолын талбайд болов. Ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан юм. Уг ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлай болсон Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт болон алтан ургийн ноёд, төрийн зүтгэлтэн, түшээдээ, Монголын олон эрэлхэг хөвгүүдээ хүндэтгэн дурсгалын хөшөөний шав тавьж байна." хэмээн онцоллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш