Гадаад худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллага, хувь хүн та бүгд дараахь мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Хэрэв та хэн нэгэн дотоод болоод гадаад улсын бизнесийн түнштэйгээ цахим шуудан ашиглан ...холбогддог, тэдэнтэй төлбөрийн талаарх мэдээлэл, банкны талаарх мэдээллээ солилцдог бол таньд дараах эрсдэл бий болсныг яаралтай шалгаж үзэх шаардлагатай! Интернэт луйврын гэмт хэргийн төрөл болох Пишинг нь таны түншийн ямар ч албан ёсны цахим шууданг дуйралган хийж тэдний өмнөөс таньтай холбогдож таньд төлбөр хүлээн авах банк эсвэл данс өөрчлөгдлөө гэх зэргээр таниас мөнгийг тань өөрсдийн дансанд шилжүүлэн авахыг хүсэх болно. Манай улсын томоохон гадаад худалдаа эрхлэгч нэг байгууллага яг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болон шалгагдаж байна. Иймд Цагдаагийн байгууллагаас дараахь зөвлөгөөг өгч байна.
1. Таны гадаад түнш Bill-с ээлжит нэг шуудан ирлээ, Билл нь bill@microsoft.com гэсэн албан ёсны хаягтай байсан байж, таньд яг тэр хаягнаас л мэйл ирэх болно, үүнийг үнэн худлыг мэдэхийн тулд REPLY буюу хариу бичих товчыг дарахад нөгөө bill@microsoft.com гэсэн хаяг чинь таньд bill@yahoo.com юм уу өөр бусад дээрх хаягийн ард нуун илгээсэн гэмт этгээдийн хаяг харагдах болно, үүнийг анзаарах,
2. Хэрэв та бараа материалын мөнгөө гадаад улс руу шилжүүлсэн боловч ямар нэг хариу ирээгүй юм уу эсвэл бараа очиж байна гэсэн хариу авсан ч бараа нь ямар нэг байдлаар саатаад байгаа бол та гадаад түнштэйгээ шууд утсаар ярьж мэдээллийг баталгаажуулж болох юм, учир нь гэмт этгээд та хоёрын дунд орчихсон хэн хэнийг нь тайвшруулаад байж болох юм,
3. Эцэст нь энэ нь бодит гэмт хэрэг бөгөөд маш их хэмжээний хохирлыг дагуулж байна, хэрэв таны найз нөхөд, ах дүү төрөл төрөгсдөөс гадаад худалдааны байгууллагад ажилладаг бол энэ сэрэмжлүүлгийг шэйр хийн мэдэгдэнэ үү.
4. Мөн энэ талаар таньд мэдээлэл байвал Цагдаагийн байгууллагад яаралтай хандан уу.