logo
“Соёл урлагийн ордон” байгуулах төсөл хэрэгжинэ

“Соёл урлагийн ордон” байгуулах төсөл хэрэгжинэ

2014/01/02
 Манай улсад дэлхийн стандартад нийцсэн “Соёл урлагийн ордон”-ыг байгуулах төсөл энэ оны эхний улиралд албан ёсоор нээлтээ хийж, хэрэгжиж эхлэх аж.
“Соёл урлагийн ордон” нь 5000 хүний суудал бүхий тоглолтын их танхим, 1200 хүний суудал бүхий тоглолтын бага танхимтай байх бөгөөд кино театр, үзэсгэлэнгийн их, бага танхим, тайзны зураачид, оёдолчид, сургалт, сургуулилт, эмчилгээ, гоо сайхны танхимаас бүрдэнэ.  
Мөн тус ордны тайз дэлгэц, хөгжим техник, гэрэлтүүлэг тоног төхөөрөмж нь олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түвшинд байгуулагдаж дотоод зохион байгуулалт, тохижилтын хувьд зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдахад зориулагдсан байхаар төлөвлөгджээ.
 
Ийнхүү уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний соёл урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах “Соёл урлагийн ордон” байгуулах төслийг, урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олноос санаачлан, урлагийн бүх төрөлд бүтээлээ туурвидаг уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагууд болон нийгэм олон нийт, бизнесийн байгууллага, тэр дундаа монголын ард түмний дэмжлэгтэйгээр 2014-2017 оны хооронд хэрэгжүүлэх аж.

 


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш