logo
Ерөнхийлөг Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлэв

Ерөнхийлөг Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлэв

2014/01/02
Оросын Холбооны Улсын Волгоград хотод удаа дараа террорист халдлага болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээв. Ерөнхийлөгчийн илгээсэн цахилгаан утсанд алан хядах үйл ажиллагааны уршгаар амь насаа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотныхон болон найрсаг оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, Монгол Улс аливаа террорист халдлагыг эрс буруушааж ирсэн бөгөөд цаашид ч энэ байр сууриа тууштай баримтлах болно гэж онцлон тэмдэглэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш