“Сод Монгол групп” ХХК-ийн эрхэлж буй бизнес салбар бүртээ хууль зөрчиж байгаа, тухайлбал Мэдээлэл технологийн үндэсний паркийн нүүрэн талын даацын ханыг хууль зөрчин нураасан талаар Шуум.мн өмнө нь мэдээлж байсан. Энэ удаад бас нэгэн фактыг дэлгэж байна. Тус группын барьж байгуулсан шатахуун түгээх станцын газрын тоо одоогоор 30 хол даваад байгаа гэсэн. Тэдгээрээс хамгийн сүүлд буюу Сүхбаатар дvvргийн X хорооны нутаг, 4-р дэлгүүрээс хойш 32-ын тойрог, зуслан чиглэх шинэ замын ойролцоо айлуудын дунд баригдсан шатахуун түгээх газар нь нэлээд дуулиан дагуулсан ч хэдийн баригдчихсан, шатахуунаа түгээсээр байна. Иргэд “Сод Монгол групп” айлын хашаанд шахуу хууль бусаар шатахуун тvгээх станцаа бариад эхэллээ гэх гомдол гарган бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар сурвалжлан олон нийтэд хүргэж байсан ч тусыг эс олсон билээ.
Тухайн үед Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Нийслэл хотод нэг ч шатахуун тvгээх станц нэмж бариулахгvй” гэсэн тогтоол журам үйлчилж байсан цаг. Гэтэл хяналтын байгууллагын шийдвэрийг vл ойшоон ийн шатахуун тvгээх станц барьж байгааг асууж сурагласан ч холбогдох газрын албад хийгээд дvvргийнхэн нь ч мэдэхгvй байсан юм. Тэр хавийн иргэд “Энд ШТС барьж болохгvй” гэхээр “Танайд бетонон хана барьж өгье” гэж хэлдэг байж. Түүнчлэн “Vндсэн хуульд хvн амьд явах эрхтэй гэж заасан. Гэтэл манайхаас 20 ч хvрэхгvй метр газар колонк барьж байна. Айлуудын дунд аюултай биз дээ. Тэсэрч дэлбэрчихгvй юм гэхэд ууршилт явагдана. Гэр хорооллын хvvхдvvд гудамжиндаа тоглодог. Машин тэргэн доогуур орчихгvй гэх баталгаа алга. Бас 40 тоннын багтаамжтай колонк дэлбэрэхэд нэг км газрыг юу ч vгvй болгодог гэж байна. Манай эндхийн айлуудын амь нас хутганы ирэн дээр мөдхөн очих нь” гэцгээж байсан юм тухайн үед. Гэсэн ч Сод Монгол групп шатахуун түгээх газраа барьж ашиглалтанд оруулсаар үйл явдал намжиж байлаа. Энэ бол өнгөн тал нь. Гэтэл үнэн хэрэгтээ “Сод Монгол групп” ХХК-ийн захирал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Анандбазар гэгч шатахуун түгээх газраа хэвийн ажиллуулахын тулд амь амьдрал, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэндээ хэл ам хийсэн иргэдийг мөнгөөр тагласан гэнэ. Тухайлбал хашаа нь хамгийн ойр байрлах 2 иргэнд тус бүр 50 сая төгрөгийн авилга өгсөн гэх мэдээллийг эх сурвалж ярьж явна. Хэл ам хэрүүл зарга хийгээд амжилт олох нь бүү хэл өөрөө буруудчих гээд байгаа иргэд хоосон нойтон хоцрохоос эмээсэндээ санал болгосон мөнгийг нь аваад өнгөрсөн байх гэх яриа ч байгаа аж. Энэ үнэн эсэхийг АТГ болон бусад хууль хяналтын байгууллага шалгаж, хянаж тогтоох биз. Мөнгөөр бүхнийг шийдэж болдог гэх бодолтой хүмүүст өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө иймэрхүү гарлагыг хаях бол энүүхэнд байж мэднэ. Хэл ам таталсан иргэнд энэ мөнгийг зарлагадаж чадаж байгаа бол Мэргэжлийн хяналтын хориглосон шийдвэрийг хүчингүй болгоход хэдэн хүнд хэчнээнийг зарцуулсан байж болох л юм. Ямар ч байсан ийм факт, мэдээллийг иргэд, эх сурвалж хэлж байхад хууль хяналтын байгууллага нь анхааралдаа авах цаг нь аль хэдийн болоод өнгөрөөд байгааг сануулах юун. Дашрамд дурдахад энэ мэт хуулийг гууль болгодог эрхмүүдийг төрд шураглах вий,цаашид олон хууль зөрчиж, ядарсан монгол иргэн түүнийх нь золиос болохгүй байг гэх үүднээс дөрөв дэх засаглалынхаа үүргийг гүйцэтгэж буй хэрэг юм. Арга хэмжээ авах эсэх нь хууль, хяналт, төр засгийн хэрэг бөлгөө.
Ш.Гонгор
www.shuum.mn