logo
Цэвэр цэмцгэр нийслэлийг мөрөөдөх бус бүтээх боломж байна

Цэвэр цэмцгэр нийслэлийг мөрөөдөх бус бүтээх боломж байна

2011/09/05
Цэвэр цэмцгэр нийслэлийн талаар нийслэлийн залуус ярилцжээ. Тэдний ярианаас гарсан ажил хэрэгч саналуудыг дараах байдлаар нэгтгэлээ. Уншигч, нийслэлийн иргэн та бүхэн өөр өөрсдийхөө хүрээнд дүгнэлт хийгээрэй. Харин энэхүү ажил хэрэгч саналуудаас нийслэлийн удирдлагууд анхааралдаа аваасай гэж залуус хүсч байгаа юм.
1. Сар бүр эсвэл улирал бүр нийтийн цэвэрлэгээ хийх ажлыг (нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу) зохион байгуулах.
-Олон нийт, сайн дурыхныг татан оролцуулах
-Голын ай сав, амралтын цэгүүдийг хогийн саваар бүрэн тохижуулах
-Албан байгууллага, хамт олныг энэ ажилд татан оролцуулах
2. 100 эсвэл 50 метр тутамд чанартай, өнгө үзэмжтэй хогийн сав байрлуулах
-Хогийн саванд хог хаях иргэдийн дадал, сэтгэлзүйг бэлтгэх, уриалах мэдээллийн компанит ажлыг өрнүүлэх
-Хогийн сав хооронд тодорхой хугацаанд сайн дурынхан, оюутнуудыг ажиллуулж иргэдийн дадал хэвшлийг бий болгох
3. Сайн дурыхныг дэмжиж, хамтран ажиллах
-Нийслэлийн нийтийн эзэмшлийн талбай, амралтын цэгүүдийг өөрсдийн санаачлагаараа цэвэрлэж байгаа сайн дурыхныг нийслэлээс бодитой дэмжих, хамтран ажиллах
4. Хот, дүүрэг, хороо, гудамжны цэвэрлэгээг олон жижиг хувийн хэвшлүүдэд хариуцуулах
-Гэр хороолол, зуслангийн хогийг шийдэх хамгийн боломжит хувилбар
-Маш олон ажлын байр шинээр бий болохоос гадна хариуцаж ажиллах гудамж, талбай, хорооны нутаг дэвсгэр нь тодорхой байх учир ажлын үр дүн өндөр гарна.
5. Жижиг оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмж оруулж ирэх, нэвтрүүлэх
-Гудамж, нийтийн эзэмшлийн талбайг богино хугацаанд цэвэрлэх боломж бүрдэнэ
-Ажлын үр дүн бүтээмж сайжирна, нийслэлээ шүүрдээд зогсож байдаг улс дэлхийд ховор.
6. Нийслэлийг тойрсон бүсийг ойжуулах 
-Нийслэлийг тойрсон бүх хэсгийг ойжуулах ажлыг олон жижиг компани, нөхөрлөлд өгөх
-Үр дүнгийн хэрэгжилтэнд анхаарал хандуулж, бодит байдлаар санхүүжилт урамшуулал олгох
-Энэхүү ажил нь өөрөө байгаль хамгаалал, ногоон байгууламжийн сэргээлт, агаарын бохирдолтыг бууруулах маш олон ашиг тустай ажил.
7. Тоосжилттой тэмцэх дорвитой ажил байдаг бол эрчимжүүлэх, байхгүй бол шинээр бий болгох.
-Гэр хорооллын айл өрхийг хашаа, гудамжаа зүлэгжүүлэх ажлыг дэмжих, арга зүй, гарын авлагаар хангах
-Зэрлэг ургамалтай тэмцэх
-Утааны байцаагч нарт хог, тоосжилттой тэмцэх ажлын чиг үүргийг давхар олгох
8. Хог хаягдлын дахин боловсруулалт хийдэг жижиг үйлдвэрүүдийг дэмжих
-Иргэд, айл өрхүүд хогоо ангилан хаядаг болох, цаас, шил, хоолны хаягдал гэх мэт тус тусад нь хаядаг байх.
-Эдгээр хаягдлыг дахин боловсруулах жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх
Эдгээр найман санал санаачлагаас гадна олон ажил хэрэгч саналууд гарч буй бөгөөд нийслэлийн иргэд, удирдлагууд цэвэр цэмцгэр, аюулгүй, тохилог орчныг өөрсдөө бүрдүүлэх ёстой болов уу.
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш