logo
“Болор цом-31” наадам  Өвөрхангайд болно

“Болор цом-31” наадам Өвөрхангайд болно

2014/01/06

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг  “Болор цом” их наадам анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 31 дахь жилийнхээ босгыг алхаж байна. Энэ жил оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” нэгдүгээр сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж байна. 

“Болор цом-31” наадамд оролцох шүлгийг энэ сарын 20-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. Өнгөрсөн жилийн наадам Улаанбаатар хотноо болж яруу найрагч Н.Гантулга "Уулсын сэтгэлгээний тэлэлт" шүлгээрээ түрүүлж байсан бол түүний өмнөх жил Архангай аймагт болж яруу найрагч Д.Болдхуяг цомын эзнээр тодорч байсан билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш