Хятадын өмнөд хэсэгт орших Гуандон мужийн Донггуан хотын хууль сахиулагчид хураагдаад байсан их хэмжээний зааны соёог анх удаа олон нийтийн өмнө устгалд орууллаа. Байгаль хамгаалах бүлгийнхэн үүнийг дорвитой алхам боллоо гэж дүгнэцгээсэн байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хураагдсан сийлбэр, чимэглэл болон зааны соёо зэрэг 6 тонн гаруй эд зүйлсийг тусгай зориулалтын машинаар устгажээ. Энэ нь зааны соёоны хууль бус худалдааг таслан зогсоож, амьтан хамгаалах, олон нийтэд энэ талаар мэдээлэл өгөх зорилготой үйл ажиллагаа гэж Хятадын төрийн мэдлийн телевиз мэдээлэв. Гэхдээ байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар урд хөршид зааны соёоны эрэлт өндөр байдаг нь Африкт хууль бус ан нэмэгдэхэд нөлөөлж байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/