logo
Ангела Меркель гулгаж яваад сүүжний ясаа гэмтээжээ

Ангела Меркель гулгаж яваад сүүжний ясаа гэмтээжээ

2014/01/07

Германы канцлер Ангела Меркель Швейцарийн Санкт Мориц хотын ойролцоо цанаар гулгаж яваад осолдож сүүжний ясаа гэмтээсэн гэж түүний төлөөлөгч Стеффен Сайберт мэдэгдлээ. Түүний хэлснээр канцлер ирэх 3 долоо хоногийн туршид хэвтрийн дэглэм сахих шаардлагатай бөгөөд зарим айлчлалуудыг нь цуцлахаар болсон байна. Осолдох үедээ Меркель хурд багатай явж байсан бөгөөд унасныхаа дараа сүүжний яс нь гэмтсэнийг мэдээгүй ажээ. Гэхдээ дараа нь эмчид үзүүлэх үеэр гэмтлийг нь илрүүлсэн байна. Одоо таягтай алхаж байгаа хатагтай Меркель лхагва гарагт болох засгийн хуралдааныг даргалах бодолтой байгаа гэнэ. Гэхдээ тэрээр ихэнхдээ гэрээсээ ажил хэргээ явуулах юм байна. Меркелийг осолдохоос хэдэн өдрийн өмнө Германы алдарт нисгэгч Михайл Шумахер Францад цанаар гулгаж яваад мөн осолдож, тархиндаа хүнд гэмтэл авсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш