logo
Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй гэв

Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй гэв

2014/01/08
Нийслэлийн төв талбайд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлнэ гэсэн ташаа мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд цацжээ. Энэ талаар бид НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтараас тодруулахад, “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай  хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбар өгсөн бол Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар, “Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй гэлээ.  Дашрамд дуулгахад, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор нийслэлийн төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрэмжит болгосон бөгөөд тухайн үедээ Д.Сүхбаатар жанжины  хөшөөг нүүлгэн шижүүлэхгүй гэдгээ албаныхан хэлж байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш